FC Barcelona

Күлэнүүдийн уриалга: БИДНИЙ СЭРЭХ ЦАГ БОЛЖЭЭ!!!

Нийтэлсэн: Зочин

2024-05-15 16:28

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Хөлбөмбөгийн урсгалд  Монгол улс асар хурдацтайгаар уусан орж байна. Хэдхэн жилийн өмнө л гэхэд Монголд хөлбөмбөг үзэх хүний тоо илт бага байсан. Харин одоо интэрнэт сайтууд олширч гадуур ч хөлбөмбөгийн уур амьсгал их орж зураг радиогоор ч хөлбөмбөг их гардаг болсон байна. Тэр ч утгаараа Монголын эрэгтэй гэсэн болгон энэхүү спортод татагдаж байна. Хэдхэн жилийн өмнө бие биенээ танидаггүй байсан фанатууд салшгүй найзууд болж түүндээ урамлан хайртай багийнхаа төлөө тухайн багийн фэн клубыг үүсгэх нь шөнийн од мэт үзэгдэл болжээ. Энэхүү зүйлийг уриалж байгаа хүмүүстэй ч баярласанаа илэрхийлмээр байна. Ливэрпүүлийн фанатууд фэн клубээ байгуулж идэвхитэй байх мөчид Монголд тэд хамгийн олуулаа байлаа. Харин саяхнаас Чэлсигийнхэн илт эрч хүчээ авч ТББ-ээ байгуулж маш богино хугацаанд асар хурдацтайгаар олон үйл ажиллагаа явуулжээ. Тэд олуулаа болсон хүчирхэг болсон. Гэхдээ бид тэднээс ч олуулаа байж болох. Судалгаагаар болон фэйсбүүкээр батлагдсан тоогоор дэлхийд хамгийн их фанаттай баг нь Барсэлона болж таарсан. Дэлхийд сүүлийн хэдэн жилүүдэд ноёрхож байгаа клубын Монгол фанатууд дэлхийгээ дагаад их байх нь ч тодорхой биз. Манайхан идэвхи муутай болохоос Чэлсигээс ч олон байж болох. Чэлси урдирдагч нь ч хүчтэй. Содномдамба мөнгөтэй учраас баярхаж байна гэж ярицгаадаг. Би түүний баян цатгалан, ядуу гуйлгачнийг мэдэхгүй. Тэр баян байна уу? ядуу байна уу? хамаагүй. Тэр хүний хичээл зүтгэлийг бахархмаар. Мөнгөтэй байсан ч түүнийгээ багийнхаа фэнүүдийн төлөө зарцуулж байна. 1000 хол давсан фанатуудыг нэгтгэж чадаж байна. Түүнд баяр хүргэхгүй байхын аргагүй. Мөн Tj-д баяр хүргэхгүй байхын аргагүй. Реалынхан Монголд тийм олуулаа биш ч тэднийг асар өндөр зохион байгуулалтан дор алаг бөмбгөнд өвчлүүлж чадсан. Тэр Реалын төлөө бас л зүтгэж яваа нэгэн. Тэр Реалын төлөөх хүсэл мөрөөдлийнхөө төлөө өдөр шөнөгүй Фэйсбүүкт цагийг өнгөрөөж фэн клубын төлөө бүхнээ хийж яваа анзаарагддаг. Асар олуулаа дээр идэвхи санаачлага өндөр Ливэрпүүлийнхэнд алга ташихгүй байхын аргагүй. Содномдамба, Түвшинжаргал нар идэвхигүй байж магадгүй фанатуудыг нэгтгэж идэвхтэй болгож чадсан. Харин Ливэрпүүлийнхэн өөрсдөө маш өндөр хэмжээний хариуцлагатай. Тэд бүгд идэвхи санаачлагатайн дээр сахилга бат ч өндөр. Копууд үргэлж удирдагчдийнхаа санаачласан юманд урагш гишгэн орцгоодог. Тэр ч утгаараа хамгийн олон фанатуудыг нэгтгэж чадсан фэн клубын нэг болоод байна. Манчэстэр юнайтэдийн фанатууд ч бас баяр хүргэе. Тэд идэвхи санаачлагатай байж чаддаг. Миний чихэнд дуулдсанаар их л идэвхитэй гэж сонсоноос үйл ажиллагааг ажиглаж бол үзсэнгүй. Харин өнөөх Барсэлона фэн клуб хаачив. Дэлхийд фанатын тоогоороо нэгт ордог багийн фанатууд хаана явна вэ гэсэн асуулт хэний ч чихэнд дуулддаг нь гарцаагүй. Тэдний хөгжил бусад багаа бодвол асар удаашралтай байна. Аль дээрээс л аман дээрээ ярисан хүн олон. Одоогоор ямар ч фэн клуб байхгүйгээс гадна тодорхой үйл ажиллагаа ч явуулж байсангүй. Хэд хэдэн удаа миний зүгээс олон саналыг гаргасан боловч ихэнхи нь үгүйсгээд өнгөрч билээ. Фэн клубээ байгуулцгаая гэсэн санааг гаргаж цаг тоогоо хүртэл төлөвлөж байтал бас л болсонгүй.Уг зохион байгуулалтуудыг удирдах байсан Амарсайхан, Цолмонбаяр нар зурагт тэлэвизийн хүмүүс учир ажил төрлийн асуудлаас завыг гаргаж тун чиг чадаагүй. Бид харин хүлээлтийг зөвхөн тэднээс аваад байх шиг. Бүх зүйлийг хэн нэгэн удирдаж би түүнийг дагаж үйл ажиллагаанд оролцох ёстой гэсэн байдлаар ханддаг болчихжээ. Хэн нэгэн нь биш бид бөөнөөр хөдлөх цаг нь болсон юм биш үү гэж бодогдлоо. Би өдийг хүртэл фэн клубыг нээхгүй байсан шалтгаан нь Цоомоо Амараа нарыг хүлээсэн хэрэг. Харин би удирдагч зохион байгуулагч биш ч гэсэн та бүхэн өөрийн зүгээс санал тавихад бэлэн гэдгээ мэдэгдмээр байна. Та бүхэн миний дэмжлэгтэйгээр фэн клубыг ойрын хэд хоногт хэзээ ч байгуулсан болно. Нэг нь идэвхитэй байж чадаад фэн клубын нээлт хийх газрыг ольё. Нөгөө нэг нь бас идэвхитэй байж чадаад би үйл ажиллагааны бүтцийг харицья, үлдсэн нэг нь бидэнтэй холбоо бариад хөлбөмбөгийн тэмцээнд чинь хувь нэмэр оруулаад талбайг чинь зохицуулаад өгье та нар хүмүүсээс мөнгийг нь хураагаад хөлслөөд зохиогоод өгчих гэвэл тун чиг амархан асуудал даа. Ямар ч үйл ажиллагаан болсон бид хойшоо суугаад байна шүү дээ. Портал нээгээд видеогоо ч нэгээр нь ажиллуулаад фотогоо ч нэгээр нь ажилуулна даа гэхэд бас  л хэн ч дугарсангүй. Бас л ганцаараа ажиллах хэрэг гарч байна. Тэгэхэд хүмүүс бас л ойлгосонгүй. Би хүн л юм хойно ажил төрөл гарах нь бий. Тэгтэл чи сайтдаа мэдээ оруулаач энэ нтрээ шинэчлээч, фэн клубээ нээгээч гэх мэт дарамтууд их ирж байна. Гэхдээ шантрахгүй гэдгээ мэдэгдэж байна. Өчнөөн төчнөө тэмцээний санал гаргалаа. Эцэст нь намар больё, дараа больё, тийм болохоор одоо боломжгүй гэх мэтээр үгүйсгээд хойшлуулсаар бид олон сарыг өнгөрөөжээ. Нэг л заавал толгойлж нэг нь зохиох ёстой гэсэн хандлагаар манайхан хандахаа больё. Бие биендээ ойрхон байцгаая. Бие биендээ туслая. Хорвоод мэндэлснээс хойшхи 15 насаа Ганбаатар миний бие 1 жилийг нь олон үйл ажиллагаа зохион байгуулах тал дээр ажиллаж олон санал гаргасаар өнгөрөөлөө. Би ганцаараа үнэхээр бүгдийг хийж чадахгүй. 15 настай хүү сайтыг дангаараа хийж, дангаараа ажиллуулж, фэн клубээ ганцаараа нээж, ганцаараа тэмцээнийг хариуцна гэдэг бүтэшгүй асуудал. Амараа Цоомоо нарын ажил сонгуулийн дараагаас л намжина гэсэн мэдээлэлтэй байгаа. Сонгуулийн дараа гэхээр бид дэндүү цаг алдана. Бид тэрнээс өмнө олон сонирхогчийн тэмцээнд баг гарган оролцох ёстой. Бид уулзаж Еврогоор багуудаа дэмжих хэрэгтэй. Бид зуны дуусах мөчид фэн клубээ байгуулаад яана гэж. Зүгээр л аваргуудын лиг үзэнгээ пиво шимж сууна гэж үү. Ийм фэн клуб гэж байхгүй. Бид Еврогоос өмнө бүх зүйлээ амжуулмаар байна. Бид зуны сайхан цагийг үр бүтээлтэй өнгөрүүлмээр байна. Тиймийн тул надад олон мянган күлэ нарын хүч хэрэгтэй байна.Одооо бид арай л идэвхигүй хойрго байна. Одоо л дугарч үйл ажиллгаа явуулахгүй бол ажил ихтэй Цоомоо Амараа хоёрыг хүлээгээд сууж байж болохгүй. Бид л хөдлөхгүй бол хэн ч хөдлөхгүй юм байна. Ажлыг хойшлуулаад л байдаг. Аман дээрээ ярисаар байгаад ямар ч үр дүнд хүрэхгүй бүх ажил болохгүй байна. Одоо л хөдлөхгүй бол хэзээ хөдлөнө гэж. Хойшлуулсаар бид олон сар жилийг ардаа үдлээ. Бие биенийгээ хүлээгээд байна. Яг одооноос фэн клубыг нээх болон хөлбөмбөгийн тэмцээнийг явуулах тал дээр хамтран ажиллах хувь хүн албан байгууллагуудыг сонгох нь зүйтэй байх гэж би хувьдаа бодож байна.Фэн клуб байгуулахад давчуу байгаа бол зуны сайхан цагийг ашиглан хөлбөмбөгийн тэмцээнийг зохиож хоорондоо дотносох нь зүйтэй. Саяхан Реал Мадрид клубын Түвшинжаргал буюу Tj нэг санал тавилаа. Хоёр багаараа хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт хийе гэсэн санал гаргасан. Бид хэлэлцэж үзээд нэг удаагийн уулзалт тоглолт хийгээд аль сайн байснуудыг нь аваад баг бүрдүүлж нөхөрсөг хийе гэж бодсон боловч цаг тулгуу байсан учир бүтсэнгүй. Эхлээд нэг талбай олж байгаад дотроо тэмцээн зохиогоод(2 өдрийн л ажил) тэгээд тэнд түрүүлсэн багаа тэр чигт нь оруулвал зүгээр. Тэгснээс нэг уулзаж тоглоод гайгүй нөхдүүдээ нийлүүлээд оруулчихвал ойлголцол байхгүй алуулж байгаад нэр нүүрээ бараад буцна. Тиймийн тул эртнээс талбай олоод 2 өдрөөр нь хөлсөлчихвөл яадгийн. Хэрэв 12 баг орно гэж үзвэл хоёр өдөр тоглох цаг 15 цаг болж байна лээ. Цагийг нь 30-аар тооцоход 450 мянга орчим болно. Тэгээд баг болгоноос 50 мянга гэж тооцоход 600 мянга болно. Тэгээд үлдсэн 150 мянгыг тэмцээний шагналд зориулвал болохгүй юм байхгүй. Их хүн орох магадлал бага тул нэг багт цөөн хүн байвал зүгээр. Тэгсэн тохиолдолд нэг хүнээс үсрээд үсрээд 10 мянга л бооцоонд гарах юм байна. Яг дундажлавал 7 мянга л юм даа. 7 мянган төгрөг харамлахгүй юм байгаа биз дээ. Ямар байна??? Үүнийг ажил болговол ямар вэ??? Ийм л амархан ажлыг бид маш хүнд талаас нь бодоо байгаа. Тэмцээн зохиох талбайгаа тохироход л ямар ч асуудалгүй шүү дээ. Ингэхэд л бид хоорондоо дотносчихно. Цааш цаашдаа ч үйл ажиллгаа зохион байгуулахад хялбар. Эхний тэмцээн дээр туршлага байхгүй учраас тааруу болсон ч хамаагүй. Харин түүнээсээ суралцаж дараагийн албан ёсны тэмцээн дээр жинхэн утгаар нь төгс зохиоход алзах юм  байхгүй. Бид ийм л зүйлээс эхлэнэ шүү дээ. Бүгд л тэмцээнд тулсаж чадах юм бол тун хялбар бүтэх асуудал. Би санаачилж удирдаж болж байна. Харин надад туслах хүсэлтэй хүн байвал холбогдмоор л байна. Күлэ таны хүч нэмэр фэн клубэд оруулах нэмэр маш их билээ. Монгол Күлэ нар сэрэх цаг болсон!!! Фэн клубын ажилд хөгшин залуу хэн ч хувь нэмрээ оруулж болно!!!

Холбогдох хаяг:http://www.facebook.com/fcbarcelona.mn http://www.facebook.com/MGLBarcelona

GANBAA_MESSI@YAHOO.COM



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.