FC Barcelona

Фанатууд төвийн довтлогч авахыг шаардаж байна!!!

Нийтэлсэн: Зочин

2024-05-04 19:29

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Манайхан энэ зун хэд хэдэн тоглогчийг маш ихээр сонирхож байгааг күлэ нар маань надаар хэлүүлтэлгүй мэдэж байгаа байх. Зуны солилцоо наймааны цонх нээгдэхээс өмнө Африкийн хар азарга Дидье Дрогба манайд ирэх нь гарцаагүй болж ирж байсан билээ. Гэсэн хэдий ч энэхүү таамаг нь худал болж таарч эхэллээ. Учир нь түүний төлөө өрсөлдөж байгаа Реал Мадрид клуб Дрогбаг өөрийн болгоход тун ойрхон болоод байгаа гэнэ. Мөн Дрогбаг Хятад руу явах талаар мэдээ гараад амжсан билээ. Хар азаргыг манайхан өөрийн болгох эсэх нь нилээд бага хувьтай болж байгаа бөгөөд тэрээр Хятад руу эсвэл Реал руу явахаар болж байгаа ажээ. Барсэлона клуб төвийн довтлогчийн байрлал дахь эрлээ үргэлжлүүлж байгаа бөгөөд нэр дэвшигчид нь Арсэналын Ван Пэрси, Манчэстэр Ситигийн Тевез нар юм. Мөн бас бусад тоглогчдийг ихээр сонирхож байгаа бөгөөд энэ зундаа багтаж нэг төвийн довтлогч авах зорилготой байгаа ажээ. Мөн саяхан Барсэлонагийн Испани дахь хөгжөөн дэмжигчдийн албан ёсны холбооноос төв штаб руу төвийн довтлогч авах талаар хэлэлцээч гэсэн захидлыг ирүүлсэн байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.