FC Barcelona

Гуардиола Торрэсийг магтав

Нийтэлсэн: Зочин

2024-05-16 04:14

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

 Испанийн шигшээ баг одоогийн байдлаар өөрийн хэсгээ Хорватын шигшээ багийн хамтаар тэргүүлж байгаа билээ. Тэд одоо Хорватын шигшээтэй тэнцэхэд л хэсгээ тэргүүлэх боломжтой болох юм. Харин Испанийн шигшээ багийн тоглолтын талаар манай хуучих дасгалжуулагч Пэп Гуардиола ярилцлага өгсөн байна. Тэрээр тус ярилцлагандаа:
- Испанийн шигшээ багийг түрүүлнэ гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Гэхдээ тэдэнд олон хүчтэй өрсөлдөгчид бий. Германы шигшээ баг сүүлийн жилүүдэд Испанид бүдрээд байгаа учир тэд үнэхээр дайчин тоглолтыг үзүүлэх нь тодорхой. Тийм учраас Испанийн шигшээн гол өрсөлдөгч нь Герман хэмээжээ. 
- Тоглолтын хувьд тэд урьдынх шигээ л гайхалтай байгаа. Испанийн шигшээн форм муудна гэж хэзээ ч байхгүй. Учир нь тэдний бүрэлдэхүүнд Барсагийн шилдгүүд бий. Мөн Реал Мадридын шилгүүдийг мартаж болохгүй. Довтолгооны шугаманд Вильягийн орон зайг Торрэс хангалттай нөхнө гэдгийг дэлхий даяараа харж чадсан. Тэр энэ маягаараа байвал Испанийн шигшээн гол түлхүүр болох болно. Хэрэв тэд түрүүлж чадвал дэлхий даяараа Торрэс ба Барсагийн шигшээ гэж ярих болно хэмээсэн байна. 
Испанийн шигшээ хэсгийн сүүлийн тоглолтоо Хорватын шигшээ багийн эсрэг хийх бөгөөд хэсгээсээ гарсны дараа тэднийг Франц Английн хүчтэй багууд хүлээж байх биз ээ. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.