FC Barcelona

Мэссигийн найзууд дэлхийн шигшээ багтай 6:6-аар тэнцлээ

Нийтэлсэн: Зочин

2024-05-15 15:49

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Messi va marcar un dels sis gols del seu equip / FOTO: ARXIU FCBЕвропийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байх хойгуур Мэсси маань бэлтгэлээ базаасаар байна . Тэрээр буяны нөхөрсөг тоглолтыг зохион байгуулсан бөгөөд тэрхүү хоёр багийн нэр нь "Мэссигийн найзууд" "Дэлхийн шигшээ баг". Сонирхолтой нэрээр нэрлэгдсэн Мэссигийн найзууд багт Еврод оролцохгүй байгаа багийн андууд нь багтсан бөгөөд дээр нь Уругвай Бразил шилдэг хөлбөмбөгчид багтсан байна. Тус багийн дасгалжуулагчаар Дунга ажиллажээ. Харин өрсөлдөгч багт зодгоо тайлсан Фабио Каннаваро болон Хамшик, Форлан нарын шилдгүүд багтаад байсан юм. Тоглолт эхлээд хоёр баг ээлж дараалан аюултай довтолгооныг өрнүүлж байсан бөгөөд эхний 4 гоолыг дэлхийн шигшээгийнхэн оруулсан бөгөөд өрсөлдөгч багтаа найдварыг үлдээгээгүй байлаа. Гэвч ардаас нь Робиньо, Мэсси, Лавэззи, Освалдо нарын хөлбөмбөгчид хариу бариж гоолдсоноор тоог 5:4 болгож өөрийн талд оноог эргүүлжээ. Тоглолт цаашлаад сонирхолтой байдлаар үргэлжилсээр 6:6-ийн харьцаатайгаар тэнцсэн байна. Ийнхүү хөлбөмбөгийн нэгэн сайхан 90 минутыг Мэссигийн найзууд ба дэлхийн шигшээ багийнхан цуг өнгөрөөлөө. 


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.