FC Barcelona

Хорди Альбагийн наймаа хийгдэхээргүй боллоо!!!

Нийтэлсэн: Зочин

2024-04-29 13:06

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Испанийн шигшээ баг болон Валэнсиа клубын шилдэг хамгаалагч Хорди Альба Барсэлона клубд ирэх нь тодорхой болоод байсан билээ. Гэсэн хэдий ч энэхүү наймаа явагдахгүй гэдгийг Барсэлонагийн штабаас мэдэгдсэн байна. Хорди Альбагийн гэрээ нь дараа жил дуусах бөгөөд Барсэлона клуб маань нэг жил азнаад дараа жил үнэгүй авах бодолтой байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ одоогоор энэ жилдээ авахаа болисноо албан ёсоор мэдэгдээгүй байгаа учир байдал эргэлзээтэй байгаа юм. Хэрэв тэд шийдвэрээ өөрчлөхгүй гэвэл Хорди Альбаг энэ жилдээ бид Барсад харахааргүй болж байна. Харин манайхан энэ зун төвийн хамгаалагчийг хайж байгаа бөгөөд тэдний овоо хараанд Борусиа клубын Мат Хуммэлс болон Суботич нар өртөөд байгаа ажээ. Тэд энэ Луизийг авах боломжгүй болсон бөгөөд Тиаго Силва ирэх эсэх нь бага хувьтай болж байгаа юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.