FC Barcelona

Хорди Альба Барсэлонад тавтай морил!!!

Нийтэлсэн: Зочин

2024-04-29 03:59

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

PHOTO: ARCHIVE FCB Испанийн шигшээ багийн шинэ залуу од Хорди Альба манай клубт ирэх нь тодорхой болоод байсан билээ. Гэсэн хэдий боловч Барсагийн удирдлагууд мань эрийг дараа жил гэрээ нь дуусахаар үнэгүй авах санаачлагыг гаргасан юм. Гэхдээ Барсагийнхан залуу хамгаалагчийг энэ жилдээ багтаж ирэх ёстой хэмээн үзэж өөрийн багтаа элсүүлсэн байна. Тэд түүнийг 14 саяаар өөрийн болгосон байна. Хорди Альба Барсэлона клубээс анх гараагаа эхлүүлсэн бөгөөд олон баг дамжсаны эцэст Барсадаа эргэн ирэхээр болсон байна. Хорди Альба маань энэхүү ЕАШТ-аар Испанийн шигшээ багийн гараанд тоглосноор өөрийн гайхалтай тоглолтоо ахин нотлон харуулсан юм. Ингэснээр Барса төдийгүй дэлхийд гайхагдах шинэ залуу хамгаалагч шинээр төрөн гарч байна. Тавтай морил Хорди Альба !!!

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.