FC Barcelona

Евро-2012: Бэлгэдлийн шигшээ баг

Нийтэлсэн: Зочин

2024-05-21 16:56

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Испанийн шигшээ болон Италийн шигшээ багууд Буурал тивийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний финалд хүч үзэхэд бэлэн болоод байгаа билээ. Харин манай сайтын зүгээс тус тэмцээний бэлгэдлийн шигшээ багийг гадаадын эх сурвалж сайтуудын мэдээлэл дээр үндэслэн шалгаж нэгтгэн хүргэж байна.
Санал болгож буй хувилбар: 4-3-3
1. Хаалгач: БуффонЖижи Буффоныг шилдэг хаалгач гэдгийг дэлхий даяараа мэднэ. Түүний гайхалтай хаалтууд дэлхий дахиныг гайхуулсаар ирсэн. Гэсэн ч 2006 оны ДАШТ-аас хойг түүний гайхалтай тоглолтыг төдийлөн харсангүй. Энэ удаагийн тэмцээнд маш найдвартай тоглолтуудыг үзүүлж байгаа. Хамгаалалтын шугамыг ардаас нь удирдан зохион байгуулж өгдөг тамирчин. Багийн хамгаалагчид найдвартай болоод ч тэр үү Буффоныг сандрагахаар цохилт тоотой хэд л ирсэн. Харин тэрхүү цохилтууд хаахад маш хүнд цохилтууд байсан бөгөөд ямархуу хэмжээний хаалгач болохоо харуулан удаа дараа хаалтаа тависаар л байсан. Мөн байрлалаа маш зөв эзэлдэг.
2. Баруун жигүүрийн хамгаалагч: Тодорхойгүй
Энэ байрлал дээр сонголт хийхэд маш хүнд байлаа. Германы Боатэнг маш орон гаран тоглолтыг үзүүлсэн. Португалын баруун жигүүр тийм ч сайн байгаагүй. Италийн баруун жигүүр ч сайн хамгаалагч биш. Арбэлоа маш найдваргүй тоглолтыг үзүүлж байгаа гээд олон талаар сонголт хийхэд хэцүү байлаа. Финалын тоглолт л энэ байрлалыг нөхнө биз.
3. Зүүн жигүүрийн хамгаалагч: Хорди АльбаЭнэ тэмцээний нээлт болсон залуучуудын нэг. Валэсиад үзүүлсэн тоглолт нь Барса төдийгүй бүх л багуудын анхаарлыг татаж байсан бөгөөд. Энэхүү тэмцээнээр гараанд гарснаар өөрийгөө харуулах төгс боломжтой болж ирсэн. Мань эр ч итгэлийг алдалгүйгээр дэлхий нийтэд өөрийгөө ямархуу хамгаалагч болохыг харуулж чадсан юм. Хамгаалалт болон довтолгоонд аль алинд нь маш идэвхитэй, гүйлт сайтай тамирчин шиг анзаарагдсан. Мөн нэгийн эсрэг нэг хамгаалалтандаа гаргуу. Бөмбөггүй тоглолтыг маш сайн хийж чаддагаараа бусад хамгаалагчдаасаа давуу байж чадсан. Урагшаа довтолгоонд орж хөндлөн дамжуулалт өгөхөд маш бэлэн тоглолтыг үзүүлж буй. Буцалт ч маш хурдан. Түүнтэй өрсөлдөх зүүний хамгаалагч энэ тэмцээнээр байгаагүй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. 
4. Төвийн хамгаалагч: БонуччиХамгаалалтын шугаманд гол ачааг үүрч яваа хүн бол яахын аргагүй Бонуччи билээ. Сэтгэлзүй өндөртэйгээс гадна олон талын тоглолттой. Хувьсаж шилжихдээ сайн. Италичууд бага гоол алдаж байгаа нь төвийн хамгаалагчидтай салшгүй холбоотой. Давхрын тоглолт сайнаас гадна Пикэ шиг довтолгоо эхлүүлж өөрөө довтолгоонд орох дуртай тамирчин. 
5. Төвийн хамгаалагч: Пэпэ
Португалын шигшээ багийн хамгаалалтын шугаманд буй хамгийн шилдэг тамирчин. Португалын шигшээд дутагддаг хатуу ширүүн тоглолтыг үзүүлдэг ганц тамирчин нь Пэпэ. Биеийн хүчний тоглолт сайнаас гадна хувийн хамгаалалт ч сайн. Олон байрлал руу гүйлт хийхдээ сайн тамирчин. Цэвэрлэгээний бүс рүү ч орж тоглох чадвартай нь түүнийг тодхон харуулах биз ээ.
6. Төвийн хагас хамгаалагч (төв): Андрэ ПирлоAndrea Pirlo - Italy v Faroe Islands - EURO 2012 QualifierИталийн шигшээ багийн довтолгооныг ганцаар удирдаж буй тамирчин. Италийн шигшээ багт ганцхан туршлагатай, ганцхан удирдагчтай, ганцхан лидэртэй байгаа нь маш сайн хэрэг болсон. Учир нь довтолгооны санаачлагыг ганц л тамирчин барих учраас ямар нэгэн үйл ойлголцох байдал бага гарахаас гадна багийн уур амьсгал эвдэгдэх аюултайгаас гадна нэг тамирчин нь нөгөө тамирчныхаа тоглолтыг дарах аюултай. Дэн ялангуяа шилжилтийн үеэ өнгөрөөж яваа Италийн шигшээ багт бүр ч аюултай. Залуу шинээр гарч буй тамирчдын ард тоглолтоо хийж байгаа нь бүр ч их давуу талыг олгосон. Пирло угаасаа л тийм ч их гүйлт хийгээд байдаг тамирчин биш. Тийм ч учраас довтолгоо руу хэт цөмөрч орохгүй байгаа нь анзаарагдаж байгаа. Ард талаас гэнэтийн дамжуулалтыг ихээр хийж хорыг найруулж суугаа. Харин Испанийн Шавин Иньэста мэтийн тамирчид бөмбөгний чиглэлд гүйж бөмбөгөнд аль болох их хүрч тоглохыг эрмэлздэг. Харин Пирло аль болох цөөн хүрэлтээр өөр дээр удаалгүй маш чухал дамжуулалтуудыг гаргаж өгч байгаа. Пирлод хаалга цохих, дамжуулалт өгөх, өөрөө авч явах гэсэн сонголтууд байхад аль зөвийг нь маш түргэн хугацаанд хийж байгаа нь түүнийг ямар их туршлагатай болохыг харуулж байна. Арын шугамыг Буффон араас нь захирч Пирло гүйлтийг нь тохируулаад зогсож байгаа нь тод илэрсэн. 
7. Төвийн хагас хамгаалагч(баруун): Шаби АлонсоАлонсо шиг яг цэвэр төвийн хагас хамгаалагч дэлхийд маш цөөн байдаг. Нэг хэсэг нь найруулагчийн ажил хийгээд явчихдаг. Нөгөө хэсэг нь цэвэрлэгчийн байрлалыг голчилдог. Үлдсэн хэсэг нь довтолгооны хагас хамгаалагчийн байрлал гээд салчихдаг. Яг бүгдийг нь хийдэг тамирчин Алонсогоос өөр байхгүй гэхэд зөрөхгүй байх. Төвийн хагасд байх бүх чанар түүнд бий. Байрлал голдоггүй оновчтой хүчтэй цохилт, янз бүрийн зайнд оновчтой дамжуулах, олон төрлийн шилжилт хийх, прэссингэд оролцох, цэвэрлэгээн дээр тоглох гээд бүхий л зүйлийг тэр чадна. Бускэтс түүнээс сүүлийн жилүүдэд цэвэрлэгээ талдаа хол илүү байсан тул гарааны эрхийг алдаад байсан. Дэл Боск түүнд итгэл олгож тоглуулсан нь нүдээ олсон шийдвэр болсон. Хатуу ширүүн хэрнээ асар мэдрэмжтэй тоглолтыг үзүүлдэг нь английн лиг ла лигт аль алинд нь тоглож байсны давуу тал. Өөртөө итгэлтэй тоглолтыг ихээр үзүүлж буй нь түүнийг еврогийн шилдгүүдийн нэг болгоход хүргээд байна. 
8. Төвийн хагас хамгаалагч(зүүн): Андрэс ИньэстаХэзээ ч тоглолт нь унана гэж байдаггүй. Ямар ч үед сэтгэлзүй өндөртэй байдаг бөгөөд маш өөртэй итгэлтэй тоглолтыг үзүүлдэг. Тэрээр эсрэг багийн хаалга руу ойртох тусам илүү аюултай тоглолтыг үзүүлдэг. Хаалгатай ойрхоноос маш хүнд байдалд янз бүрийн аюултай дамжуулалтыг гаргаад л өгчихдөг. Шави энэ тэмцээнээр тааруу байгаа учраас илүү их бөмбөгтэй тоглолтыг үзүүлж байгаа. Мөн хууралт нь давгүй болж байгаа бөгөөд талбай дээр хамгийн идэвхитэй тоглолтыг үзүүлж байгаа. Тэхник болон бөмбөг эзэвшилт, янз бүрийн зайнд дамжуулах дамжуулалт тасархай байгаа. Хорди Альбад яаж сугаруулж өгж байгааг дэлхий нийт харсан. Зарим тоглогч өөрийн орон зай бүрдээгүй бол тоглолтоо үзүүлж чаддаггүй. Харин Иньэста бол өөр. Ямар ч байдлаас багт тохирох давуу талыг үүсгэчихдэг.
9. Баруун довтлогч(вингэр): Сонголт 1: Криштиану РоналдуДэлхийн сүпэр од, сүпэр тоглогч. Дэлхийн нийт Роналдугаас их зүйлийг хүлээж байсан. Түүний Реалд үзүүлдэг гайхалтай тоглолт энэхүү европын аваргаар төдийлөн сайн гарч өгч чадсангүй. Өөртөө дэндүү итгэлтэй бөгөөд ямар ч байдлаас өөрийнхөө хүссэнийг хийхий хүсдэг нь түүний давуу тал бас нөгөө талаараа сул тал. Португалын шигшээд ер нь тийм сайн тоглолтыг үзүүлж чадахгүй байгаа нь тухайн тамирчнаас өөрөөс нь тийм ч их шалтгаалдаггүй байх. Учир нь клубт нь байдаг орон зай нөхцөл байдлыг нь бүрдүүлэхгүй байгаа учраас тоглож чаддаггүй. Тэр найруулагч биш учраас багийг ганцаараа чирээд явж чадахгүй. Пирло довтолгооныг удирдан зохион байгуулж буй учир Итали Германыг хүртэл хожих хэмжээнд тоглолтыг үзүүлж байна. Харин Роналду тийм үүргийг хүлээн авах нөхцөл нь бүрдэхгүй байгаа учир багаа чирч чадахгүй байгаан гол нөхцөл болов уу. Бусдаар бол түүнд дутагдах зүйл үгүй. Мөргөлт, цохилт, хууралт, дамжуулалт, довтолгоо уншилт бүгд байна. 
9. Баруунын довтлогч(вингэр): Сонголт 2: Давид СилваҮе үе тоглолт нь уначихдгийг эс тооцвол гайхалтай тамирчин. Тоглолт нь үе үе унадгийг бид Португалтай хийх тоглолтон дээр харсан. Түрүүнд хэлсэнчлэн Силвад орон зай олдохгүй бол тоглолтоо үзүүлж чаддаггүй. Харин түүнд орон зай гарах юм бол юуг ч бүтээдэг гайхалтай тамирчин. Ямар ч хүнд байдлаас ямар ч үйлдэл гаргаж болохыг хэсгийн тоглолтуудаас хангалттай харсан. Ямар ч зайнд оновчтой дамжуулдаг Испанийн хөлбөмбөгчдийн нэг. Сэтгэлзүй муутайг эс тооцвол бусад асуудал цөөн. 
10. Зүүний довтлогч(вингэр): Антонио Кассано4-р сард зүрхний мэс засалд орсон түүнээс Италичууд тийм ч их зүйлийг шаардаагүй. Хагалгаанд орсон хүн ямар л олигтой тоглолтыг үзүүлэхэв дээ. Гэвч тэр өөрийгөө ямархуу тоглогч болохыг сайн харуулсан. Форм сайтай байсан гэхээсээ илүү хичээл зүтгэл маш их байгаа нь тоглолтоос нь тодорхой харагдана. Хаанаас хаашаа гүйлт хийвэл бөмбөг над дээр ирэхэв гэдгийг сайн мэдэж гүйлтүүдээ хийж байсан. Маш найдвартай тоглолтыг хийж байгаа бөгөөд алдаа мадаг бага гаргаж байгаа. Гүйлт тийм их хийхгүй байгаа ч бөмбөг авахаараа маш их гүйлт хийж байгаа. Санаачлага өндөртэй тоглолт нь Италийн шигшээн довтолгоог илүү эрч хүчтэй болгож өгсөн. Бөмбөг эзэмшилт нь хэзээний туршлагатай тоглогч. 2004 оны тэмцээнээр яг иймэрхүү уян хатан тоглолтыг үзүүлж байлаа. Гэхдээ энэхүү тоглолт нь зөвхөн энэ европын аваргаар л яваад өнгөрөх байх магадлал өндөр билээ.
11. Төвийн довтлогч: Марио БаллотэллиТэмцээний эхэнд тун тааруу тоглолтыг үзүүлж байсан эрхэм бол дасгалжуулагчдийн шүдний өвчин болсон Сүпэр Марио юм. Довтлогчийн мэдрэмж ямар өндөртэйгөө Германтай хийсэн тоглолт болон түүний хийсэн гоолуудаас харж болно. Бага зэрэг залхуу тоглолтыг үзүүлдэг бөгөөд гоол хийчихвэл урам зориг маш их сэргэчихдэг талтай. Энэхүү тэмцээнд орсон тоглогчдоос төвийн довтлогчийн байрлал дээр зохицох хамгийн өндөр магадлалтай тамирчин. Цусны довтлогчид дундаас хамгийн давгүй тоглолтыг үзүүлсэн нь тэр. Манджүкич тэмцээнээс хасагдсанаар өрсөлдөөнөөс гарч, Испанийн шигшээн Торрэс төдийлөн гараанд гарахгүй байгаа нь түүнд орон зайг бий болгосон. Түүнтэй өрсөлдөх нь ганц Марио Гомэз үлдсэн боловч гоол нь ганганаас өөр юу ч гавиагүй. Харин Бэнзэма, Рүүни, Вэлбэк,  мэтийн тоглогчид хагас хамгаалалтанд түлхүү оролцож цэвэр довтлогчоор хараахан тоглодоггүй. Тиймээс төвийн довтлогчоор гарахад тун хүнд. Харин Мариогийн хувьд цэвэр довтлогчийн тал дээр асуудалгүй тамирчин. Хамгийн чухал мөчид хамгийн хэрэгтэй үед довтлогч ямар байх ёстойг тод томруун харуулсан. Бага зэрэг хичээл зүтгэл багатай тоглолтуудыг хэсгийн тоглолтонд үзүүлж байсан. 
Дасгалжуулагч: Чизарэ ПарэндэллиИталийн шигшээ багийг финал хүрнэ гэж хэн ч төсөөлөөгүй. Чизарэ Парэндэлли гэж энэ эрхэм 23 тоглогчийг маш сайн зохион байгуулж зөв тактикаар нь тоглуулж зөв тамирчдаа сонгосон. Бүрэлдэхүүний хувьд Италийн шигшээ баг Герман Английг хожих хэмжээнд байгаагүй. 2008 онд Голландад алуулж байсан шигшээ багаас тааруу бүрэлдэхүүнтэй байсан ч тэд тасархай амжилтыг үзүүлж чадсан. Итали гэхээр л хуучны уйтгартай хөгшчүүлийн тоглолт санаанд ордог. Зарим нэг нь Итали гэхээр хамгаалалтыг төсөөлдөг. Довтолгоон нь ч унтаа, өөрийн ритмдээ оруулж байгаад ганц нэгийг хийгээд ялдаг баг биш болсон байлаа. Испанийн эсрэг жинхэнэ эрч хүчтэй тоглолтоо зарлан тунхаглаж нээлтээ хийсэн. Дараа дараагийн тоглолтууд дээр довтолгоо улам л эрч хүчтэй хурдан шуурхай оновчтой болж байлаа. Пирлог хэт их урагшлалгүйгээр ардаас довтолгоог захирах үүргийг өгсөн. Арын  шугам болон довтолгоог зэрэг удирдаж байсан. Пирлогийн зөв шийдвэрүүд урд шугамын залуучуудыг хүчээр сайн тоглуулж байлаа. Кассаногийн хичээл зүтгэл , Баллотэллигийн мэдрэмж зэрэг нь Чизарэ Парэндэллиг багтаа ямар их ач холбогдол өгснийг харуулж байна. Залуучууд бага зэрэг сэтгэхүй удаан байсан. Шийдвэрүүдийг маш удаан бас буру гаргаж байсан. Гэвч Пирло энэ бүхнийг тэдэнд засч өгж байсан. Хамгаалалтанд ямар ч алдаа мадаг байгаагүй нь Буффонд дарамт бага ирүүлсэн. Өөрийн 16-луу ямар ч багийг зоргоор нь оруулаагүй. Тийм ч учраас Буффоны хаалга руу аз үзсэн цохилтууд ихээр ирж байсан. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.