FC Barcelona

Еврогийн аварга, мэргэн бууч, шилдэг тоглогч, бэлгэдлийн шигшээ баг тодорлоо

Нийтэлсэн: Зочин

2024-05-21 17:40

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Дэлхийн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг дээд зэргээр татаад байсан Европын аварга шалгаруулах тэмцээн 7-р сарын 1-ээс 2-нд шилжих шөнө аваргаа тодрууллаа. Мөн тэмцээний шилдэг тоглогч, шилдэг мэргэн бууч, бэлгэдлийн шигшээ багууд тодорсон байна. Харин финалын тогтолтонд өмнөх тэмцээний аварга Испанийн шигшээ болон Италийн шигшээ багууд үлдээд байсан юм. Тэмцээний хамгийн гол фаворит Германыг ичгэвэртэй байдалд оруулсан Италичууд энэ удаад харамсалтайгаар ялагдал хүлээж тэмцээний мөнгөн медалийг энгэртээ зүүгээд буцлаа. Тоглолтын туршид Испанийн шигшээ баг санаачлагыг гартаа аван тоглосон бөгөөд Италичуудад ямар ч боломж олголгүй байсаар 4-0 харьцаатайгаар бут ниргэсэн байна. Тоглолтын гоолуудыг Фабрэгасын дамжуулалтаар Силва, Шавигийн дамжуулалтаар Хорди Алба, Шавигийн дамжуулалтаар Торрэс, Торрэсийн дамжуулалтаар Хуан Мата нар тус тус оруулсан байна. Мөн энэ үеэр тэмцээний шилдгүүд тодорсон бөгөөд тэмцээний шилдэг мэргэн буучаар Эл Нино буюу Фэрнандо Торрэс 3-н гоолтойгоор тодорсон байна. Тэрээр талбай дээр хамгийн бага минутыг өнгөрөөсөн хэрнээ 3-н гоолыг оруулсан гэдгээрээ энэхүү шагналыг авсан байна. Харин шилдэг тоглогчоор Италийн Андрэ Пирло биш Андрэс Иньэста хүртсэн байна. Тэрээр энэхүү тэмцээнд яалтчгүй төгс тоглолтыг үзүүлсэн. Тэмцээний шилдэг тоглогчдыг рэйтингээр харуулбал:
Андрэс Иньэста: 9.6
Андрэс Пирло: 9.2
Францэск Фабрэгас: 9.0
Хорди Алба: 8.8
Баллотэлли:8.6
Давид Силва: 8.4
Шаби Алонсо: 8.1
Криштиану Роналду: 7:9
Шави: 7.9
Мэсүт Өзил: 7.7 гэсэн үзүүлэлтүүдийг тус тус үзүүлсэн байна.
Тэмцээни бэлгэдлийн шигшээ багт:
Хаалгачид: Gianluigi Buffon (Italy), Iker Casillas (Spain), Manuel Neuer (Germany)

Хамгаалагчид: Gerard Pique (Spain), Fabio Coentrao (Portugal), Philipp Lahm (Germany), Pepe (Portugal), Sergio Ramos (Spain), Jordi Alba (Spain)

Хагас хамгаалагчид: Daniele De Rossi (Italy), Steven Gerrard (England), Xavi (Spain), Andres Iniesta (Spain), Sami Khedira (Germany), Sergio Busquets (Spain), Mesut Ozil (Germany), Andrea Pirlo (Italy), Xabi Alonso (Spain)

Довтлогчид: Mario Balotelli (Italy), Cesc Fabregas (Spain), Cristiano Ronaldo (Portugal), Zlatan Ibrahimovic (Sweden), David Silva (Spain).

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.