FC Barcelona

Манай баг Манчестэр Юнайтэд-тай тоглоно

Нийтэлсэн: Зочин

2024-04-29 11:14

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Манай баг Манчестэр Юнайтэд клубтэй нөхөрсөг тоглолт хийхээр болсон байна. Уг тоглолт нь Швед улсын Гётэнбүрг хотын ULLEVI хэмээх цэнгэлдэх хүрээлэнд болох юм.Энэ тоглолтын тасалбар гэж 40000 ширхэг тасалбар худалдаанд гаргасан байна.2009 болон 2011 оны аваргуудын лигийн финалд үлдэж байсан хоёр багын гал гарсан тоглолтыг та ч бас үзэх боломжтой. Манчэстэр Юнайтэд клубтэй өнгөрсөн жил мөн нөхөрсөг тоглолт хийсэн бөгөөд тус тоглолтонд Манчэстэр Юнайтэд клуб ялалт байгуулж байсан юм. Мөн энэхүү тоглолтыг угтан Манчэстэр Юнайтэд клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн хөлбөмбөгийн баг United06 баг манай Барсэлона клубын Монгол дахь хөлбөмбөгийн багтай нөхөрсөг тоглолт хийх юм. Жинхэнэ тулааныг нь мэдэрч чадахгүй бол Монголд болох тулааныг нь сонирхохыг уриж байна. 


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.