FC Barcelona

Хөлбөмбөг дэхь бодит байдал

Нийтэлсэн: Зочин

2024-04-29 08:33

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Дэлхий даяараа хөлбөмбөг хэмээх энэхүү гайхалтай спортын амт шимтийг мэдэрч түүнд эргэлт буцалтгүйгээр орж байна. Зарим нь сонирхожзарим нь тогложзарим нь түүнийг сурталчилжзарим нь бүр өөрийн мэргэжил болтол нь хөгжүүлсэн байна. Спорт болгонд бусдаасаа тасарчихсан тамирчид байдаг. Сагсанбөмбөгт Майкл Жордан, гүйлтээр Усайн Болт гэх мэт. Харин хөлбөмбөгийг мэддэг хүний нүдээр хараад ажаад үзвэл бусдаасаа хол тасарчихсан, хэнтэй ч зүйрлэшгүй тамирчин олддоггүй. МэссиРоналдуРүүни,РоббэнШави гэх мэт тамирчид бусдаасаа хавьгүй илүү гэж үнэлэгддэг ч бид тэднээс хэнийг нь илүү гэдгийг гаргаж ирнэ гэдэг тун хүнд асуудал байдаг. Мэссиг Роналду хоёрыг бусадтай харьцуулашгүй гэж байгаа ч тэдэнд Шавигийн чадвар байдаггүй. Талбайг мэдрэхтамирчидаа ойлгохтөгс дамжуулалт өгөх зэрэг чадвар Роналдуд байдаггүй. Эсрэгээрээ Роналдугийн гайхалтай ур чадвар олон талын тоглолт Мэсси Шави хоёрт байдаггүй. Ийм л учраас нэгнийг нь яг бусдаасаа илүү гээд хэлчихэд тун хүнд. Мэдрэмжээрээ Мэсси илүүгүйцэтгэлээр Рүүни илүүРоналду ур чадвараараа бусдаасаа илүү гэж хэлж болохоос Мэсси бүх юмаараа төгс гэж хэлэхэд даанч тэнэг сонсогдоно. Үнэндээ Роналду Мэсси хоёрын хэн шидтэйг нь харьцуулж үздэг хүмүүсийг би ойлгодоггүй. Хэнд ч гэсэн сул тал гэж байдаг бөгөөд тэрхүү сул тал нь хэн нэгэнд тултлаа хөгжчихсөн чадвар байж байх жишээтэй. Роналдугийн ур чадвар дээр Мэссигийн мэдрэмжШавигийн мэдрэмтэй дамжуулалтЗиданы  тоглолт унших чадварыг нэмчихвэл дийлдэхгүй тамирчин болно доо. Тэр үед л бид хэн нэгнийг нь гайхамшиг гэж хэлж болно. Хөлбөмбөгийг ойлгочихсон хүн бол Роналдуг илүү Мэссиг илүү гэж хүмүүстэй хэрүүл үүсгэхгүй нь тодорхой. Хөлбөмбөгийн тамирчдыг бие биенээс нь ялгая гэвэл шувуун дээр жишээ авч болно. Шувууд шувууд дундаас тогос гэж амьтан хэнийг ч араасаа дагуулахгүй тийм гайхалтай үзэсгэлэнтэй. Гэвч хоёр тогосыг гаргаж ирээд энэ нь илүү үзэсгэлэнтэй энэ нь илүү царай муутай гээд хэлээд байж болохгүй. Адилхан л бусад шувуудаасаа ялгарчихсан. Тэд ижил төрлийнх учраас тэд нэг нэгнээсээ илүү байж чадахгүй. Магадгүй түүний өд сөд нь нөгөөтөхөөсөө илүү тод өнгөтэй байж болох ч түүний залаа нөгөөтөхөөсөө хэтэрхий үзэмжгүй гээд дурьдаад байж болно. Бид иймийн тулд л Роналду Мэсси гэж маргаад дэмий юмыг сэдэв болгож авч үзээд байгаа. Миний хувьд Барсагийнхаа тоглолтыг үзээд амжилтыг нь бахдаад явч байхаас өөр аз жаргал байхгүй. Надад Мэсси илүү байна уу Роналду илүү байна уу дэмий санагддаг. Тухайн багийг маань жүжигчид гэж хэлж байна уу луйварчид гэж нэрлэж байна уу хамаагүй. Учир нь би тэднийг жүжигчид биш болохыг мэргэжлийн талаас нь хараад мэдэрчихсэн учраас ундууцдаггүй. Харин би хөлбөмбөгийг ойлгоогүйхөлбөмбөгийн утга учир суурь үндсийг ойлгоогүй бол зайл тэнэгүүдээ Мэсси илүү,Роналду илүү гээд сууж байх байсан биз.

Манай хөгжөөн дэмжигчдийн сул тал нь юмыг шууд байгаагаар нь хүлээгээд авчихдаг. Барсэлонагийнхан унаад хэвтчихвэл за тэр харав уу танай барса чинь ингэдэг байхгүй юу гэж л хүлээж авна. Харин Арсэналын нэг тоглогч унаад хэвтчихвэл жүжигчин хөлбөмбөгийг бузарлагчид гэж хэн ч хэлэхгүй дээ. Бүх юмыг бодитоор биш тухайн байгаагаар нь шууд хүлээгээд авчихдаг зан чанар үүнийг ойлгоход саад болж байна. Барсэлона л болсон юм хойно унасан бол жүжиглэлт гээд хүлээгээд авчихдаг. Үнэндээ бодитоор харвал тухайн тамирчин өөрийгөө хамгаалах гэж л газарт хэвтэж байдаг. Тэгэхээс үзэгчидэд муулуулахгүй нэр хүндээ хамгаална гээд жийж орж ирж байгаа тамирчинд хусуулчихвал тун чиг утгагүй юм болно доо. Бодитоор харж чадахгүй байгаа нь нэг багийг хэт хөхүүлэн дэмжих дээр ч гарж ирдэг. Хөлбөмбөгийн фанатууд бүгд л аль нэг багийн тоглолтыг биширч тухайн багаа уриалан дэмжиж байдаг. Тийм ч учраас багийнхаа зөв ч байбуруу ч бай бүх зүйлийг өөрийн багийн зөвөөр хүлээж авах гээд байдаг гэмтэй. Роналду Мэсси хоёрын хэн нь илүү вэ гэж асуувал Реалынхан Роналдуг Барсагийнхан Мэссиг гэх нь ойлгомжтой. Тухайн багийн зөв болгох гэж буй тун наад захын жишээ энэ. Харин жинхэнэ шийдвэрлэх алхам дээр бүр ч хэцүү байдлаар хандана. Барсаг их бөмбөг бариад ирэнгүүт нь хөлбөмбөгийг утгагүй болгож байнатэнэг тагжгарууд гээд дуудаж эхэлдэг. Харин Реалынхан ч юмууЧэлсигийнхэн ч юм уу аль нэг нь Барсагийн тактикаар тоглодог байсан бол тухайн улсууд шууд л бөмбөг барилтыг дэмжээд эхлэнэ. Бөмбөг барилт өөрөө тухайн багийн тактик нь шүү дээ. Тийм ч учраас үүнийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Хөгжөөн дэмжигчиддээ сонирхолтой тоглолт үзүүлнэ гээд бөмбөгөө айлдаа өгөлтэй нь биш. Мөн Чэлси болон Интэрийн Барсагийн эсрэг хийсэн хамгаалалт. Тухайн зүйлийг Барсагийнхан бүгд л үгүйсгэдэг. Арваннэгүүлээ зогсож байгаад ялчихсан. Азаар гараад ирлээ гэж шүүмжилцгээдэг. Энэхүү асуудал яг л түрүүний дурьдсан бөмбөг барихтэй адил зүйл. Барсагийн стилл бөмбөг барихтай адил Чэлсигийнх хамгаалж тоглох байсан. Хөлбөмбөгийг сонирхолтой болгоё гээд ихэнхи нь урагшаа яваад цөөхүүлээ хамгаалалтай нь биш дээ. Баг амжилтын төлөө тоглодог болохоос Ганбаатар миний таалалд соёрхуулах гэж тоглодоггүй. Тийм л учраас бид өөрийн багийн алдаа бол хүлээн зөвшөөрч эсрэг багаа үндэслэлгүйгээр гутаан доромжлохгүй байвал илүү зөв юм болов уу гэж бодож байна.

Шави Иньэстагүйгээр Мэсси хэн ч биш. Шигшээ багтаа юу ч чадахгүй байгаа биз дээ гээд интэрнэт зурагт радиогоор шуугиж өгцгөөдөг. Тийм ээ үнэхээр Мэссигийн энэхүү гайхалтай амжилт Шави Иньэста нартай салшгүй холбоотой. Хөлбөмбөг өөрөө багийн спорт учраас багаараа л амжилт үзүүлнэ. Үүнийг буруутгах аргагүй. Тэгвэл яагаад бусад нь Шави Иньэста нартай цуг л тоглож байгаа байж Мэсси шиг байж чадахгүй байна вэ. Алэксис Санчэз адилхан л Шавигаас дамжуулалт авч байгаа хэрнээ Мэсси шиг мэдрэмжтэй байж чадахгүй байна вэ. Торрэс Испанид Иньэстагаар тэтгүүлж байгаа хэрнээ яагаад Мэсси шиг тачигнаж чадахгүй байна. Гол учиг нь тоглогчдоо байна. Мэсси өөрөө тун өндөр мэдрэмжтэй тамирчин учраас тухайн пассыг хүлээж аваад хаалганд цохих, пасс өгөх зэргийн алыг нь хийхээ мэдчихдэг. Энэ бол тухайн тамирчны авьяас болохоос Шави Иньэста байгаа болохоор гараад байгаа эрдэм биш. Роналду ч бас бусдаар л тэтгүүлж тоглодог. Өзил байхгүй бол бас л асуудал хүндэрч ирнэ. Өзилөөс бас хамаарч байна. Харин Өзилөөс дамжуулалт авч байгаа бусад тамирчид яагаад Роналду шиг байж чадахгүй байна вэ. Германы шигшээд Өзилөөс дамжуулалт авдаг Роналдутай ижил байрлалд тоглодог Подолски яагаад Роналду шиг байж чадахгүй байна вэ. Бас л Роналду тэднээс илүү учраас гоцроод байгаа юм. Тэтгүүлж байгаа ч тухайн тамирчний ур чадвар ч бас нөлөөлдөг. Нэг тоглолтонд 3,4-ийг хийдэг байсан тамирчид маань шигшээ баг гэхээр байхгүй болоод ирж байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн тухайн тамирчний ур чадвараас нөлөөлөх зүйлсээр л хэд гурван гоолоо хийж авдаг. Ур чадвар нь байгаа ч тэтгэх хүн алга. Шави биш юмаа гэхэд тэдэн шиг тоглогчид гараад ирвэл тун чиг сайн тоглолтыг үзүүлнэ. Шави Иньэстагүйгээр хэн ч биш гэдэг хэрнээ Рикэльмэ гарч ирээд Мэссиг дамжуулалтаар хангачихвал бүгд л дугуй болчихно. Учир нь Мэссиг чадчихлаа гэж хэлэх учраас тэр. Реалын Хэдира Алонсо нар байхгүй болчихвол хар бор ажил хийх хүн байхгүй болж Роналдугийн орон зай ч бүрдэхээ больж ирнэ. Энэ бас л өнөөх Шави Иньэстагүйгээр юм хийж чаддаггүйтэй яг ижилхэн. Ижилхэн л байр суурь байсаар байтал бас л өнөөх Барса Мэссиг шүүмжлээд байна. Мэсси учир нь сүүлийн 3-н жил дараалж дэлхийн шилдэг авчихсан болохоор тэгдэг биз. Харин Роналду авчихсан бол хэзээ ч Шави Иньэстагийн талаар Мэсситэй холбож муулахгүй байсан биз. Учир нь тэдний атаархаад байгаа амжилт Роналдуд нь байгаа учраас тэр шүү дээ. Ийм л учраас бид юмыг бодитоор нь хүлээж авалгүйгээр сэтгэлийн хөөрлөөр өөрийнхөө багийн зөв зүйтэй хэмжээнд сэтгээд байна. Реал жүжиглэж байвал Реалынхан үгүйсгэж л таараа. Реалынхан жүжиглэлтийг тэгж их үзэн яддаг хэрнээ багийнхан нь жүжиглээд ирвэл муусайн жүжигчид гэж багаа хэлж чадахгүй. Үнэхэээр жүжиглэлтийг үзэн ядаж байгаа бол баг нь жүжиглэвэл адилхан л бодитоор хандах хэрэгтэй. Би багш нарт дургүй хэрнээ эгч маань багш болсон хойно багш нарт учиргүй хайртай болж байгаатай агаар нэг. Манчэстэр Ютд-г бас Ховард Вэббтэй үгсэн хуувилддаг гэдэг хэрнээ Чэлсид нь Ховард туслаад эхэлбэл амаа барихаас өөр аргагүй болчихно. Үнэхээр тэгж боддог хэрнээ өөрийнх нь хүндэлдэг зүйл дээр тулаад ирэнгүүт яаж ч чадахаа байчихдаг. Авилгалтай тэмцэж байна гэж яриж яричихаад өөрт нь авилгал өгөнгүүт дугуй болдогтой бас л адил зүйл. Ер нь шүүгчтэй хуувилддаг байлаа ч жүжиглэж газар унадаг байлаа ч цэнхэр ижил хүйстэнгүүд биш байлаа ч тухайн баг амжилт гаргаж байгаа бол ямар нэгэн доош нь ухуулах хэл ам гаргаж л таараа. Амжилт гаргаж байгаа бүхэнд хүмүүс атаархдаг нь нууц биш. Барсэлонаг сүүлийн 4 жил дийлдэшгүй байгаа болохоор нь атаархсандаа ямар нэгэн сэдэл олж жүжигчид луйварчидаар нь дууддаг. Мэссиг сүүлийн хэдэн жил дэлхийн шилдгийг цувруулчихсан болохоор атаархсандаа Мэсси шигшээ багтаа хэн ч биш гэж сэдэл үүсгэдэг. Манчэстэр Юнайтэд болон Сэр Алэкс Фэргусоны  20 жилийн ялгуусан амжилтанд атаархсандаатэдэн шиг бишдээ харамссандаа тэднийг шүүгчидтэй ажиллаа гэцгээдэг. Чэлсиг хүсэн хүлээсэн цомоо олон жилийн дараа авсанд нь, өөрсдийг нь хожоод гараад ирсэнд нь атаархаж ижил хүйстнүүд гэж хочилдог. Би хүн болгоныг мэргэжлийн нүдээр хар гэж хэлэхгүй ээ. Гэхдээ бид юм  болгоныг сонирхогчийн тэр дундаа хэт сонирхогчийн нүдээр харж байна. Сонирхогч байж болно гэхдээ та чухал зүйлс дээр жаахан бодитой мэргэжлийн бодолтой байдлаар хандаасай гэж хүсч байна.  Бодитоор харж зөв сэтгэцгээе!!! 

Нийтлэлийг бичсэн: Э.Ганбаатар

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.