FC Barcelona

Солилцоо наймааны эргэн тойронд...

Нийтэлсэн: Зочин

2024-04-29 09:05

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Дэлхий дахины анхаарлыг өөр дээрээ татаад байсан Европийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж фанатуудын анхаарал эргэн клубууд дээр тус эхэллээ. Багууд эхнээсээ наймаагаа хийж эхлээд байна. Бидний мөнхийн өрсөлдөгч Реал Мадрид баг Тоттэнхэм клубын шилдэг тоглогч Лука Модричийг өөрсдийн эгнээндээ нэгтгэхэд хэдхэн алхам дутуу үлдээд байгаа ажээ. Харин манайхан энэ хооронд Валэнсиа клубын зүүн жигүүрийн хамгаалагч Хорди Альбаг өөрсдийн эгнээнд элсүүлээд байна. Мөн манай зуны солилцоо наймааны гол бай болоод байсан Тиаго Силва Милан клубтэйгээ гэрээгээ сунгаснаар манай боломжийг бүр мөсөн үгүй хийсэн байна. Арсэнал клубын шилдэг тоглогч Ван Пэрсиг манайхан авахаар зэхэж байсан бөгөөд тэр ч гэрээгээ сунгахгүй гэдгээ мэдэгсэн. Энэ нь манайханд сайхан завшаан болсон хэдий боловч тэрээр Манчэстэр Сити клубыг илүүд үзэж байгаа ажээ. Голландын Аякс клубын залуу төвийн хамгаалагч Ян Вортэнгэнийг эгнээндээ эсүүлэхийг хүсч байсан ч бас л саад гарч Тоттэнхэм тэднийг худалдаж авснаа мэдэгдсэн байна. Ингэснээр манай зуны солилцоо наймаа бараг Хорди Альбагаар эцэс болж байх шиг байна. Гэхдээ шинэ улирал эхлэл болоогүй байгаа тул шинээр төвийн хамгаалагч болон төвийн довтлогч сонирхож эхлэхийг хэн ч үгүйсгэхгүй. Мөн наймааны нэгэн сонин хачин дуулгахад манай дундын шугаманд шилдэг тоглолтыг үзүүлж байгаа Кэйта багаа орхихоо албан ёсоор мэдэгдсэн байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.