FC Barcelona

Эль класико эхлэхэд тун бага хугацаа үлдлээ

Нийтэлсэн: Зочин

2024-05-02 16:44

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

FC Barcelona - Real Madrid / PHOTO: FCBХөлбөмбөгийн түүхэн дэхь хамгийн агуу дэрби бол Барсэлона-Реал Мадридын тулаан. Реал Мадрид Барсэлона клубууд зөвхөн хөлбөмбөг дээр ч биш бусад бүхий л зүйл дээр өөр хоорондоо өрсөлдөж байдаг. Каталаны эрх чөлөөг Кастиллчууд боосноор Каталанчууды ганц эрх чөлөөний тэмдэг нь Барсэлона клуб болж үлдсэн билээ. Өнө удаан жил өрсөлдөж ирсэн хоёр багийн тулаан эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Испанийн сүпэр цомын төлөөх энэхүү хоёр тоглолт 8-р сарын 23, 8-р сарын 30-ы өдрүүдэд болно. Харин Ла лигийн хүрээнд болох Эль Класико 10-р сарын 7-нд явагдахаар тов нь зарлагдсан байна. Өмнөх жилүүдийг бодвол хамаагүй эрт болж байгаагаараа онцлогтой болж байна. Харин эдгээр багуудын сүүлийн тулаануудын харьцааг харвал:
Улирал 11/12
Эхний тоглолт: Madrid 1 - 3 FC Barcelona
Хариу тоглолт: FC Barcelona 1 - 2 Madrid
Лигийн аварга: Madrid

Улирал 10/11
Эхний тоглолт: FC Barcelona 5 - 0 Madrid
Хариу тоглолт: Madrid 1 - 1 FC Barcelona
Лигийн аварга : FC Barcelona

Улирал 09/10
Эхний тоглолт: FC Barcelona 1 - 0 Madrid
Хариу тоглолт: Madrid 0 - 2 FC Barcelona
Лигийн аварга : FC Barcelona

Улирал 08/09
Эхний тоглолт: FC Barcelona 2 - 0 Madrid
Хариу тоглолт: Madrid 2-6 FC Barcelona
Лигийн аварга: FC Barcelona 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.