FC Barcelona

Мэсси: Шинэ улирал маш хүнд байх болно.

Нийтэлсэн: Зочин

2024-05-22 10:21

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Messi / FOTO: ARCHIVE FCB Барсэлона клубын шилдэг тоглогч Лео Мэсси маань сэтгүүлчдэд шинэ улирлынхаа талаар ярилцлага өгсөн байна. Тэрээр шинэ улирла маш хүнд уур амьсгал дор үргэлжилнэ гэдгийг хэлсэн байна. Мэсси ярилцлагандаа:
- Биднийг бас нэгэн том даваа хүлээж байна. Улирал болгон л хүнд учираагаар дүүрэн байдаг. Ялангуяа аваргуудын лигийн тоглолтууд маш их ачаалал өгдөг. Гэвч Ла лиг ч бидний замд өчнөөн саад болж байгааг өнгөрсөн улирлаас бид харсан. Харин энэ улирал тэрнээс ч илүү хүнд болох аястай байна. Улирлын учраанууд үнэхээр хүндээр эхэлж байна. Валэнсиа Осасуна Сосьедад Сэвилья гээд л хүчтэй багууд олноороо хүлээж байна. Дээр нь Эль Класиког тийм эрт хийнэ гэдэг бүр ч тулгамдсан асуудал. Үнэхээр дэндүү хүнд улирал болно гэж бодож байна. Гэхдээ бид өөр өөрсдийн хийх ёстой зүйлүүдээ сайн хийж чадах юм бол энэ хүнд давааг хөнгөн даваад гарчих бүрэн бололцоо бий. Энэ улирал бидний давших ёстой жил байх болно хэмээсэн байна.
Барсэлона клуб шинэ улирлыг Тито Вилонова хэмээх шинэ дасгалжуулагчтайгаар эхлүүлэх учраас бага зэргийн саад учир ч болзошгүй юм. Учир нь шинэ дасгалжуулагч багтайгаа дасан зохицих тойргуудад маш хүнд учраанууд тэднийг хүлээж байгаа юм. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.