FC Barcelona

Вилья: Шинэ улирлыг шинэ эрч хүчтэйгээр угтмаар байна

Нийтэлсэн: Зочин

2024-05-22 06:01

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Шинэ улирлын тоглолт эхлэхээс өмнө багийн шилдэг тамирчид сэтгүүлчдэд ярилцлагуудаа өгсөөр байна. Европын аварга шалгаруулах тэмцээнээр багийнхаа бүрэлдэхүүнд бэртэлийн улмаас багтаж чадаагүй Давид Вилья багийнхаа шинэ улирлын талаар яриа өгсөн байна. Тэрээр 2011 онд клубуудын ДАШТ-ын үеэр маш хүнд бэртлийг авсны улмаас Барсэлона болон Испанийн шигшээ багтаа туслалцаа үзүүлж чадаагүй юм. Харин ирэх улирлын талаар:

- Шинэ улирлыг маш эрч хүчтэйгээр эхлүүлэхийг хүсч байна. Удаан хугацаанд бэртэлтэй байсан учраас бүхнийг шинээр эхлэх шаардлага нада тохиож байгаа. Манай баг ч гэсэн өмнөх хожигдлуудаа мартаж шинээр эхлэхийг хүсч байгаа. Энэ их хугацаанд тоглолт хийгээгүй учраас өмнөх тоглолт маань эргэн ирэхэд маш хүндрэлтэй. Гэвч надад Барсэлона хэмээх маш хүчирхэг баг туслалцаа үзүүлж буй учир асуудал гарахгүй гэдэгт итгэж байна. Шинэ улиралд манайд туслалцаа үзүүлэхээр Алба хэмээх гайхалтай залуу ирсэн. Аби маань байхгүй учраас энэ байрлал дээр асуудал гараад байсан. Адриано дээр нэмэгдэж багт хувь нэмрээ оруулах тамирчин бол тэр. Биднийг олон хүчтэй өрсөлдөгч хүлээж байгаа ч гэсэн бид тэднийг даван гарна гэдэгт итгэж байна. Аваргуудын лигт ч тэр, Ла лигт ч тэр бид дээд хэмжээний тоглолтыг үзүүлэхийг хүсч байна хэмээсэн байна. 
Барсэлона клубын хувьд улирлыг Реал Сосьедад багтай эхлүүлэх бөгөөд цаашлаад өөрсдийн хамгийн хүчтэй өрсөлдөгчидтэй учраа тааран тоглох юм. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.