FC Barcelona

ТОП-4н лиг бүгд Монголын сувгуудаар

Нийтэлсэн: Зочин

2024-04-29 10:19

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Манай баг Манчестэр Юнайтэд-тай тоглоноШинэ улирлын тоглолтууд эхлэхээс өмнө та бүхэнд хэд хэдэн таатай мэдээг дуулгахаар шийдлээ. Бид өмнө нь хайртай багийнхаа тоглолтуудыг зөвхөн гадаадын сувгуудаар үзэж шөнө хүртэл сууж нойроо хугаслан гадаад тайлбартайгаар үздэг байсан билээ. Харин энэ цаг маань энэ улирлаас халагдаж Испанийн ла лигийг c1 тв Монгол орон даяар шууд дамжуулан үзүүлэхээр болсон байна. Мөн дээрээс нь Ла лигийн ази дахь үзэгчдэд зориулж тоглолтын цагийг арай эрт эхлүүлэх тал дээр ажиллаж байгаа гэнэ. Хэрэв энэ бүтвэл бид тоглолтоо Английн лигтэй ижил цагт үзэх боломж нээгдэж байгаа юм. Мөн Английн Премьер лигийг Боловсрол суваг тв ахин шууд дамжуулах бол c1 тв уламжлал ёсоор Аваргуудын лигээ дамжуулахаас гадна Европа лигийг бас дамжуулахаар болсон байна. Харин Спорт Бокс суваг телевиз Сэри А-гийн шинэ улирлыг гаргах бол НТВ бундэс лигээ дааж аваад байгаа ажээ. Ингээд та бүхэндээ тайлбарлагчдыг танилцуулбал:
- Боловсрол суваг тв болон Спорт Бокс: Зол-Эрдэнэ Б.Батцэнгэл Б.Батзаяа Э.Ганбаатар
- c1 телевиз: Э.Балжинянм Энхманлай Энхбаяр
- НТВ: тодорхойгүй байна.
Ингээд бид дэлхийн топ-4 лигийг Монгол твгүүдээрээ Монгол тайлбартайгаар үзэх болж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.