FC Barcelona

ПСЖ vs Барсэлона- Ибра хуучин багийнхаа эсрэг

Нийтэлсэн: Зочин

2024-04-29 05:33

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Messi i Ibrahimovic, grans estrelles del duel dШинэ улирлын тоглолтууд эхлэхээс өмнө Барсэлона клуб нөхөрсөг тоглолтуудаа хийсээр байна. Тэд өнгөрсөн сарын сүүлээр Германы Хамбург клубтэй тоглож 2:1-ээр ялалт байгуулсан юм. Харин энэ удаад Францын ПСЖ клубтэй тоглолтоо хийхэд бэлэн болоод байна. ПСЖ-инй хувьд энэ зун Ибрахимович болон Тиаго Силва нарыг Милан клубээс маш өндөр үнээр худалдан авч багийн бүрэлдэхүүнээ маш хүчтэй болгоод байгаа юм. Тэдний бүрэлдэхүүнд буй Ибра манай багт нэг улирлыг үдсэн боловч төдийлөн өндөр амжилт гаргалгүй Итали руу буцсан билээ. Харин энэ удаад Ибра өөрийгөө Каталончуудад хэн гэдгээ харуулна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Энэхүү тоглолт өнөө шөнө Монголын цагаар 02:45 минутаас эхлэнэ. Харин Барсагийн дараагийн ээлжит хүчтэй өрсөлдөгч нь Английн алдарт Манчэстэр Юнайтэд байх юм. Тэдэнтэй өнгөрсөн улиралд нөхөрсөг хийсэн хэдий боловч ялагдал хүлээсэн. Харин түүнээс өмнө Аваргуудын лигийн финалд 3 жилийн дотор 2 удаа буулгаж авсан юм. Энэ тулааныг хөлбөмбөг сонирхогчид тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Түүний дараа 8-р сарын 18-аас Ла лигийн шинэ улирлаа эхлүүлнэ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.