FC Barcelona

Спортын цоо шинэ сэтгүүл Skillz

Нийтэлсэн: Зочин

2024-04-29 02:41

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Монгол дахь Барсэлона клубын хөгжөөн дэмжигчдийн холбоо нэгэн шинэ хамтран ажиллагчтай болж байна. Энэхүү хамтран ажиллагч бол спортын шинэ электрон сэтгүүл Skillz сэтгүүл юм. Тэд саяхнаас сэтгүүлээ гаргаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар үнэ төлбөргүйгээр та бүхэнд хүрж байна. Энэхүү сэтгүүл нь бүх спортын төрлөөр мэдээгээ нийтлэдэг бөгөөд хамгийн түргэн шуурхай хугацаанд дэлхийд болж буй спортын сонин хачин мэдээллүүдийг хүргэх юм. Мөн тухайн сэтгүүлийн хуудсууд дээр манай фэн клубын сайт болон хуудасны реклам тавигдахаараа онцлогтой болж байгаа юм. Энэхүү сэтгүүл маань мөн Xopom.com сайттай хамтран ажиллаж байгаа. Цаашдаа манай фэн клуб болон бусад зүйлсэд хамтран ажиллахаар тохиролцоод байгаа юм. Энэхүү сэтгүүлийн дугаарууд шинээр гарах болгонд бид татаж үзэх линкийг нь мэдээ маягаар нийтлэж байх болно. Спортын цоо шинэ сэтгүүл Skillz
Эхний дугаарыг энд дарж татна уу!!!
 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.