FC Barcelona

Андрэс Иньэста: Бидэн дээр маш их хариуцлага оногдож байгаа

Нийтэлсэн: Зочин

2024-05-21 18:41

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Andrés Iniesta / PHOTO: MIGUEL RUIZ - FCB Испаний шигшээ болон Барсэлона клубын шилдэг хагас хамгаалагч Андрэс Иньэста шинэ улирлын талаар ярилцлага өгсөн байна. Мөн шинэ дасгалжуулагч, удахгүй болох тоглолтууд болон Вильягийн талаар мөн дурссан байна.  Тэрээр тус ярилцлагандаа: 
- Манай багийн дасгалжуулагч солигдсон. Гэсэн хэдий ч манай багийн стилл, тамирчдын чадвар хуучнаараа байгаа. Бидэн дээр мөн маш их хариуцлага ирж байгаа. Өнгөрсөн улиралд манай тоглогчид бүгд л дор бүрээ маш сайн хөдөлмөрлөсөн. Энэ удаад ч бас тэр хэвээрээ байна гэдэгт итгэж байна. 
-Титогийн хувьд гэвэл бид түүнтэй маш бага хугацааг хамт өнгөрүүлсэн. Түүн дээр ч бас олон хариуцлага оногдож байгаа. 
Манчэстэртай хийх тоглолтын талаар:
- Тэдэнтэй хийх тоглолт үргэлж хүнд байсаар ирсэн. Одоо ч хүнд байх болно. Учир нь энэ бол улирлын эхлэл, дээр нь бид шинэ улирлын формоо ч олж аваагүй байна. Харин Реал Мадридтай хийх тоглолт бүүр ч хүнд байх болно. Тэд манайхыг хожиж бидний цувралыг бүр мөсөн үгүй хийхийг хүсч байгаа. Гэсэн хэдий ч бид хожиж өөрсдийн итгэл найдвараа авч үлдэх болно. 
Вильягийн талаар: 
- Тэр маш удаан хугацаанд бэртэлтэй байсан учраас маш их зүйлийг бодож өнгөрүүлсэн. Түүнийг бэлтгэлдээ эргэн ирсэнд бид маш их баяртай байгаа. Тэр байгаалиас заяасан гайхалтай авьяастай тамирчин. Харин бид түүнээс урьдынх шиг нь гайхалтай тоглолтыг хүсч байна. Түүнийг энэ улиралд маш олон гоол оруулж багтаа ихээхэн тус нэмэр хүргэнэ гэдэгт бид итгэлтэй байгаа хэмээсэн байна. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.