FC Barcelona

Готёнбург болон Бухарестэд болох тоглолтонд оролцох тамирчдын нэрсийг зарлалаа.

Нийтэлсэн: Зочин

2024-04-29 03:05

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Готёнбург болон Бухарестэд болох тоглолтонд оролцох тамирчдын нэрсийг зарлалаа.

Тито Вилонова тоглох боломжтой байсан тамирчид дээр бэртлээсээ эргэн ирсэн Вилья, Фонтас болон Лондонгийн олимпод оролцоод ирсэн Алба, Монтояа, Тэльёо нарыг Манчэстэр Юнайтэд, Динамо Бухарэст багуудтай хийх нөхөрсөг тоглолтын бүрэлдэхүүнд багтаажээ.

Харин Жонатан Дос Сантос бага зэргийн бэртэлтэй байгаа учраас мягмар гаригийн бэлтгэлд оролцоогүй байна. Мөн Тиаго, Абидал, Куэнка, Муньэсяа нар бэртэлтэй байгаа юм.

Багийн бүрэлдэхүүн: Валдэс, Пинто, Алвэс, Пикэ, Фабрэгас, Пуёол, Шави, Виляа, Иньэста, Алэксис, Мэсси, Машэрано, Бускэтс, Пэдро, Алба, Афэллая, Адриано, Фонтас, Монтояа, Бартра, Тэльёо, Илье, С.Робэрто, Рафинья

Барсэлона 8 сарын 8-с 9-нд шилжих шөнө 03 цагаас Манчэстэр Юнайтэдтай тоглоно.

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.