FC Barcelona

Гран дэрби буюу ЭЛЬ КЛАСИКО: Тоглолтын өмнө

Нийтэлсэн: Зочин

2024-05-02 09:19

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Leo Messi i Cristiano Ronaldo Испанийн сүпэрцомын төлөөх тоглолт эхлэхэд тун бага хугацаа үлджээ. Дэлхийд гайхагдсан хоёр гайхамшигт багийн тулаан Камп Ноу цэнгэлдэхэд эхлэх гэж байна. Хөлбөмбөг фанатуудын анхаарал яг одоо Эль Класико руу төвлөрч байна. Учир нь энд дэлхийн хамгийн агуу тоглогчид агуу дасгалжуулагчид байна. Агуу бүхэн энд цуглажээ. Дэлхийн хөлбөмбөгийн өнгийг тодорхойлж буй Роналду Мэсси нарын хэн нь илүүг өнөөдөр Камп Ноугийн зүлэг ногоон талбай шүүнэ. Дамжуулалтын их мастэр Шави Иньэста нар Реалын хүчирхэг хамгаалалтыг сэтэлж чадах уу? Роналду Барсагийн хамгаалалтыг бут цохиж чадах уу. Энэ мэт асуултууд бидний чихийг сийчэж байна. Унтах эрхгүй 180 минут 90 90-ээрээ тусгаарлагдан биднийг хүлээж байна. Юм бүхний эхлэл, түрүү магнай болсон Барсэлона-Реал Мадрид класик тоглолтонд тавтай морил. Тусгаар тогтнолынхоо тоглодог Барсэлонад урам хайрла. Дэлхий нийтийн тэргүүн нь болсон Барсэлонад минь хожил хайрла. ЭЛЬ КЛАСИКО БУЮУ ГРАН ДЭРБИ КАМП НОУГААС 04:30ААС ЭХЭЛЖ БАЙНА!!!
Барсэлона: Валдэс, Адриано, Пикэ, Машэрано, Дани Алвэс, Бускэтс, Шави, Иньэста, Мэсси,Санчэз,Пэдро
Реал Мадрид: Касильяс, Арбэлао, Албиол, Коентрао, Өзил, Алонсо , Хэдира, Каллэхон, Роналду, Бэнзэма

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.