FC Barcelona

Барсэлона vs Реал Мадрид: Эхний хагас

Нийтэлсэн: Зочин

2024-05-02 09:13

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

FCB - MADRID (Supercopa d Барсэлона болон Реал Мадрид клубуудын сүпэр цомын төлөөх тоглолтын эхний хагас өндөрлөөд байна. Эхний хагасд хоёр баг төдийлөн аюултай довтолгооныг хийж өгч чадсангүй. Пэдрогийн ганц цохилтыг Касильяс хаасныг эс тооцвол өөр сүйдтэй довтолгооны хувилбар гарсангүй. Харин Алэкси Санчэсийг 16-ийн торгуулын шугаман дотор Рамос унагасан хэдий боловч шүүгч алдаа заасангүй нь олны эргэлзээг төрүүлж байна. Реалынхан талбайн төвийн шугамыг прэссингээрээ биш зүгээр л байрлалаараа хамгаалж байгаа нь харагдаж байна. Өмнөх тоглолтууд дээр нэхэлт болон гүйлтээрээ нөхөж байсан бол энэ удаад төвийн бүсэд олноороо зогсолт хийж орон зайг нь тэр чигт үгүйсгэж байна. Мөн өнгөрсөн улирлын эхний тоглолтуудаар манай эсрэг прэссингийг маш урдаас хийж байсан. Энэ удаад сүйдтэй прэссинг хийгээд байгаа зүйл алга. Талбайн төв хүртэл хүлээгээд талбайн төвөөс угтаж хамгаалалтаа эхлүүлж байна. Энэхүү хамгаалалтыг Милан Чэлси багуудын тоглолтоос бид бүхэн харж байсан. Ингээд эхний үеийн дараах байдлаархи статистик үзүүлэлтийг хамтдаа харцгаая:
-Гоолын оролдлого: Барсэлона-9, Реал-0
-Хаалга руу чиглэсэн: Барсэлона-4, Реал-0
-Хаалгаа оносон: Барсэлона-1, Реал
-Гоол:Барсэлона-0, Реал-0
-Отон тоглолт: Барсэлона 2, Реал-2
-Алдаа: Барсэлона-6, Реал-8
-Шар хуудас: Барсэлона-1, Реал-2
-Бөмбөг эзэмшилт: Барсэлона-72%, Реал-28%

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.