FC Barcelona

Барсэлона Эль класикод ялалт байгууллаа

Нийтэлсэн: Зочин

2024-05-02 06:52

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

FCB - MADRID (Supercopa dБарсэлона болон Реал Мадрид клубуудын Испанийн сүпэр цомын төлөөх эхний тоглолт амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү тоглолт Испанийн Барсэлона хотын Камп Ноу цэнгэлдэх хүрээлэнд явагдсан. Хоёр багийн тоглолтыг ширүүн өрсөлдөөн дор явагдана гэж хөлбөмбөг сонирхогчид таамаглаж байсан хэдий ч санаснаар болсонгүй. Үр дүнгийн хувьд тэнцүүхэн явагдсан ч бодит тоглолтон дээр Барсэлона хавьгүй илүү тоглолтыг уламжлал ёсоор үзүүллээ. Тоглолтын эхний үед төдийлөн аюултай довтолгоо яваагүй. Харин хоёрдугаар Барсэлонагийн тоглолт илт орж эхэлсэн. Гэхдээ үүнээс өмнө тоглолтын 54 минутанд Роналду булангаас ирсэн бөмбөгийн мөргөж тоог нээсэн. Гэвч Барсэлона клуб Реалын баярыг хэдхэн сэкундын дотор үгүй хийсэн. Бөмбөгийг голоос гаргаад Шави шууд Пэдро руу уралдуулсан дамжуулалтыг хаян Пэдро тоог тэнцүүлсэн. Энэ бол тоглолтын 55 дэхь минут байлаа. Үүний дараа Мэсси Шави нар дараалан гоолдсоноор тоо 3-1 болж үндсэндээ тоглолтын хувь заяа шийдэгдсэн гэхэд болно. Харин тоглолт дуусахаас 4 минутын өмнө Валдэс байж боломгүй алдааг гарган багаа хөөдөж тэр алдаан дээр нь Ди Мариа ажиллаж тун азтай байдлаар 3-2 болгож ойртуулсан. Улмаар хоёр баг гоол хийлгүй байсаар 3-2-оор эздийн ялалтаар өндөрлөсөн байна. Ямартай  ч энэ тоглолтонд шүүгч тун хангалтгүй ажилласан гэхэд болно. Алэксис Санчэсийг 2 ч удаа торгуулын талбайд унагачихаад байхад нэгэнд нь ч алдаа өгөөгүй юм. Дараагийн тоглолт  долоо хоногийн дараа Реал Мадридын Сантиага Бэрнабэу цэнгэлдэхэд болно. Тус тоглолтонд Барса тэнцэхэд л хангалттай. 

Статистик :

Пэналти: Барсэлона-1, Реал-0

Гоолын оролдлого: Барсэлона-16, Реал-6

Хаалга руу чиглэсэн: Барсэлона-6 , Реал-1

Хаалгаа оносон: Барсэлона-6, Реал-2

Отон тоглолт: Барсэлона-4, Реал-2

Булангийн цохилт: Барсэлона-7, Реал-7

Алдаа: Барсэлона-13, Реал-12

Шар хуудас: Барсэлона-1, Реал-3

Бөмбөг эзэмшилт: Барсэлона-67%, Реал-33%

Үр дүн:

FC Barcelona: 3

Real Madrid CF: 2

ГООЛ:

FC Barcelona: Pedro (57′), Messi (70′, penalty), Xavi (78′)

Real Madrid CF: C. Ronaldo (55′), Di María (85′)

Гараа:

FC Barcelona: Valdés, Alves, Piqué, Mascherano, Adriano, Busquets, Xavi, Iniesta, Pedro, Messi, Alexis

Real Madrid CF: Casillas, Arbeloa, Ramos, Albiol, Coentrão, Xabi Alonso, Khedira, Callejón, Özil, C. Ronaldo, Benzema

Сэлгээ:

FC Barcelona: Pinto, Puyol, Alba, Sergi Roberto, Fábregas, Tello, Villa

Real Madrid CF: Adán, Varane, Marcelo, Granero, Lass, Di María, Higuaín

Хийгдсэн сэлгээ:

FC Barcelona: Tello-Alexis (72′), Fábregas-Xavi (83′), Alba -Pedro (87′)

Real Madrid CF: Higuaín -Benzema (61′), Di María - Callejón (66′), Marcelo - Özil (82′)

Шар хуудас:

FC Barcelona: Mascherano (45′)

Real Madrid CF: Xabi Alonso (11′), Arbeloa (44′), Albiol (51′)


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.