FC Barcelona

Пуёл: Бид гол фаворит

Нийтэлсэн: Зочин

2024-04-26 22:40

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Carles Puyol / PHOTO: ÁLEX CAPARRÓS-FCB Барсэлона клуб өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн сугалаагаа сугалж зооны өрсөлдөгчидөө сонгосон билээ. Үүнтэй зэрэгцэн Андрэс Иньэста маань Европийн шилдэг хөлбөмбөгчин болсныг дурьдах нь зүй. Тэрээр Роналду, Мэсси нарыг ардаа орхин 19 санал сэтгүүлчдээс авснаар ялалт байгуулсан. Харин Мэсси Роналду нар 17 17-н санал авч дараагийн байранд жагссан юм. Мөн манай баг аваргуудын лигийн G зоонд орсон бөгөөд Спартак, Бэнфика, Сэлтик багууд өрсөлдөөгчөөр нь сонгогдсон юм. Манайхан эхний тоглолтоо Камп Ноудаа Спартакийг хүлээн авч хийх юм. Энэ талаар Барсэлона клубын ахлагч Карлос Пуёл яриа өгсөн байна. 
Rivals ChampionsТэрээр:- Бид энэ зоонд гол фаворит нь байна. Сугалаандаа ч сэтгэл хангалуун байна. Гэхдээ би үүнийг тийм ч амар учраа гэж бодохгүй байна. Учир нь эдгээр багууд бидэнд маш том гай болж мэднэ. Бид өрсөлдөгчдөө хүндэтгэх ёстой. Аваргуудын лиг бүх баг л маш хүчтэй хэмээн өрсөлдөгчдөө үнэлсэн байна.



Пуёл үүний дараа Европын шилдэг хөлбөмбөгчин болсон багийн анд Иньэстагийн талаар: - Тэр энэ шагналыг авах гавьяатай. Би үүнд маш сэтгэл хангалуун байгаа. Тэр маш хүнд давааг давж байж энэ шагналыг хүртсэн. Түүнд ахиж энэ шагналыг авахыг ерөөмөөр байна. Ер нь энэ шагналд өрсөлдсөн 3-н тамирчин 3-уулаа л энэ шагналыг авах чадвартай гэдгийг хэлмээр байна гэж ярижээ.

Бэртлийнхээ талаар: - Миний шанааны яс асуудалтай байгаа.  Энэ бэртэл маань удаан эдргэрч байгаад миний сэтгэл санаа маш их зовниж байгаа. Би Бэрнабуэд тоглохыг үнэхээр хүсч байсан. Даанч бүтсэнгүй хэмээжээ.

Вильягийн наймааны талаар: - Тэр бол маш сайн довтлогч. Ювэнтусын төлөөлөгчид манайд ирснийг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ одоогоор тэд тодорхой зүйлийг бидэнд хэлэхгүй байна. Тэдний анхааралд Вильягаас гадна өөр тамирчид ч бий. Тиймээ манай багийн гол тамирчныг маань биднээс салгаад аваад явчихгүй гэдэгт итгэж байна. Тэд саналаа хүргүүллээ ч манай эзэд түүнийг өгч явуулахгүй гэдэгт бид итгэлтэй байгаа. Тэр өөрөө ч явах бодолгүй байгаагаа хуваалцсан. Түүнгүй бол бидний довтолгоо тийм ч сайн явахгүй гэж боддог хэмээн ярисан байна. 

Одоогийн байдлаар ахлагч Пуёл бэртэлтэй байгаа юм. Энэ хооронд багийнхаа бүгх зүйлд сэтгэл хангалуун байгаагаа ярижээ. Түүний бэртэлтэй байх хугацаанд манай баг Реал Мадрид багт харамсалтайгаар ялагдаад байгаа юм. Мөн Барсагийн талаар мэдээлэл дуулгахад Ибрахим Афеллай Шалька клуб рүү зээлээр явахаар болсон байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.