FC Barcelona

Барсэлонагийн гарааны хамгаалагчдийн асуудал

Нийтэлсэн: Зочин

2024-05-01 04:52

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Өнгөрсөн шөнө манай клуб өөрийн талбай дээрээ Спартакийг хүлээн аван Аваргуудын лигийн эхний тоглолтоо хийсэн билээ. Тус тоглолтонд манай баг өрсөлдөгчөө буулгаж авсан хэдий боловч манай чухал тоглогчдийн нэг Пикэ бэртэл авсан юм. Тэрээр одоогийн байдлаар 2-3 долоо хоног талбайд гарах боломжгүй болж байгаа юм. Мөн багийн ахлагч төвийн хамгаалагч Пуёл 3-4 долоо хоногоос нааш талбайд гарах боломжгүй болсон нь багийн хамгаалалтын асуудлыг улам томруулж байгаа юм. Мөн багийн шинэ цэрэг Хорди Алба бэртэлтэй байгаа бөгөөд ирэх долоо хоногоос талбайд гарах боломжтой болно. Эдгээр байдлаас шалтгаалан дараах асуудлууд тулгамдаж байна:
- Пуёл Пикэ гэсэн төвийн хамгаалагчид бэртсэнээр багийн төвийн хамгаалалт илт суларна.
- Арын шугамыг удирдах хүн байхгүй болох тул багийн хамгаалалт замбараагаа алдаж бусад тоглогчдын тоглолтонд нөлөөлөх аюултай.
-Шилжилт хөдөлгөөнд илт өөрчлөлт орно. Жигүүрийн хамгаалагчдаас шалтгаалан багийн шилжилт хөдөлгөөн өөр өөр байдаг тул шинэ тоглогчид орж ирснээр арай өөр гүйлт хийнэ гэсэн үг. Тийм учраас дасах гэсээр байтал алдаа их гарна
- Төвийн хамгаалалтанд гарах Машэрано Сонг нарын үндсэн байрлал биш тул төвийн хамгаалагчдын үүргийг сайн гүйцэтгэж чадахгүй. Гүйлт, хөдөлгөөн зэргээ төвийн хамгаалагч шиг төгс хийж чадахгүй тул асуудал үүснэ.

Одоогийн байдлаар эдгээрээс гадна олон асуудлууд гарч байна. Багийн чухал тоглогч удаа дараалан бэртэж байгаа нь багт тохиолдсон хамгийн том аюул болоод байгаа юм. Одоо зөвхөн Титогийн чадварыг харах үлдлээ.
Барса фэн хуудас: http://www.facebook.com/MGLBarcelona

Барса фэн групп: http://www.facebook.com/groups/FCBMongolia/

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.