FC Barcelona

Фабрэгас: Би өмнөхөөсөө илүү дээр байна

Нийтэлсэн: Зочин

2024-05-01 19:05

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

PHOTO: MIGUEL RUIZ-FCB Сүүлийн үед Барсэлона клубын хагас хамгаалагч Цэск Фабрэгасыг багаасаа явахаар шийдсэн талаар хэвлэл мэдээллээр шуугиад байсан билээ. Гэтэл тэрээр саяхан энэ яриаг худал зүйл гэдгийг олонд ззарласан билээ. Ийнхүү мэдэгдлүүдийг хийсний дараа Цэсц маань ахин нэг яриаг сэтгүүлчдэд өгсөн байна. Тэрээр тус ярилцлагандаа:
- Би Барсад маш олон тоглогчийн сонголт байгааг мэднэ. Сүүлийн үед үргэлж талбайд цагийг өнгөрүүлж байгаа нь надад маш их баяр баясгаланг авчирч байна. Надад өөр бодол алга. Би Барсэлона клубын нэгэн хэсэг нь учраас энд илүү ихийг бүтээх болно. Би өмнөхөөсөө илүү дээр байна. 
Пуёл Пикэ нарын бэртлийн талаар:
- Тэд бол багийн хамгийн эрхэм хүмүүс. Пикэ Пуёл хоёр багийн тоглолтын гол түлхүүр нь шүү дээ. Гэхдээ бид энэ бүгдэд тэгж их эмзэглэхийг хүсэхгүй байгаа. Дээрээс нь Хорди бэлтгэлдээ нэгдчихсэн. Бид мөн энэ хооронд залуу тоглогчдыг бүрэлдэхүүнтэй нэгтгэж илүү их нөөц бололцоог нь гаргахыг эрмэлзэж байгаа. Бид одоог хүртэл хүчтэй бүрэлдэхүүнтэй хэвээр байгаа хэмээсэн байна. 

Facebook group of Barcelona: http://www.facebook.com/groups/FCBMongolia/

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.