FC Barcelona

Эцсийн үр дүнд ялагч нь Барса!!!

Нийтэлсэн: Зочин

2024-04-27 09:26

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Xavi i Cesc, celebrant l Өнгөрсөн шөнө манай клуб Гранадатай Ла лигийн ээлжит тоглолтоо хийлээ. Тус тоглолтонд манай клуб өрсөлдөгчөө 2-0-ийн харицаатайгаар буулгаж авсан байна. Тоглолт эхнээсээ л маш хүнд уур амьсгал дор эхэлж хоёр баг ээлж дараалан аюултай довтолгоонуудыг зохион байгуулж байлаа. Манайхан илүү боломж гаргаж байсан ч үр дүнгийн хувьд Гранадачууд арай илүү байсан. Эхний үе дээр өрсөлдөгч багийн хамгаалагчид Мэссигийн маш олон довтолгооныг үгүй хийсэн бөгөөд бага зэргийн нээрвэд автаад байсан Мэсси маань багийн довтлогч Вильятай бага зэргийн маргалдаан үүсгээд амжсан юм. Гэсэн ч манай баг эцсийн үр дүнд 87 болон 90+2 минитуудад гоол хийснээр өрсөлдөгчөө буулгаж авсан. Гоолуудыг дуридвал эхний гоолыг Шави. Харин дараагийн гоолыг Гранадагийнхан өөрсдөө хийсэн. Ийнхүү нэг авто гоол болон багийн лидэр Шавигийн гоолуудаар хүндхэн тоглолтоос 3 оноо авч чадлаа. 

Фэйсбүүк групп: http://www.facebook.com/groups/FCBMongolia/

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.