FC Barcelona

Том хожил, Том гарз

Нийтэлсэн: Зочин

2017-12-17 17:09

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Cesc celebra el 0-2 a Lisboa / FOTO: MIGUEL RUIZ-FCBӨнгөрсөн шөнө Барсэлона клуб маань Бэнфика клубтэй Аваргуудын лигийн 2-р тойргийн тоглолтоо хийсэн юм. Өмнө нь манай баг Оросын Спартак Москва багтай тоглолт хийж 3-2-ийн харицаатайгаар ялалт байгуулаад байсан. Энэ удаад Португалын хүчирхэг багийн талбайд зочилж 2:0-ээр ядах юмгүй ялалт авлаа. Лео Мэсси өнөөдөр хоёр гоолын дамжуулалтыг хоёуланг нь гаргаж өгснөөрөө баатар болсон бол өмнөх тоглолтонд гялалзсан Цэск маань ахин нэг гоолыг оруулсан. Харин үлдсэн нэг гоолыг Алэксис хийсэн. Харин энэ тоглолтонд хэд хэдэн том гарз манай багт тохиолдсон. Учир нь дөнгөж бэртлээсээ ирээд байсан ахлагч Пуёл энэ өдөр маш хүнд бэртлийг авсан. Түүний бэртлийн хугацааг одоогоор тодорхойлоогүй боловч ямартай ч гар нь хугарсан эсвэл тохой мултарсан гэсэн эхний шатны дүгнэлтэнд хүрээд байгаа юм. Эмчийн үзэлгээр орсны дараа энэ бүхэн тодорхой болно. Хэдхэн өдрийн дараа Эль класико болох гэж байхад ийм хүнд бэртлийг авсан нь багт том гарз болж байна. Харин түүний хамтрагч Пикэ бэртлээсээ ирж байгаа бөгөөд Реалын эсрэг тоглох боломжтой хэмээн мэдэгдээд байгаа юм. Ингээд манай баг том гарзын үнэ цэнээр 3 оноог авлаа....

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.