FC Barcelona

Барсагаас Реал руу, Реалаас Барса руу...

Нийтэлсэн: Зочин

2024-04-20 12:17

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Энэ хоёр багийн өрсөлдөөн бол зөвхөн хөлбөмбөгийн тэмцэл биш бүр үндэстэй хоорондын түүхэн тэмцлийн ул мөр ч гэж үзэж болохоор баримтууд байдаг. Гэхдээ энэ удаад энэ тухай биш харин хоёр багт ээлжилж тоглон, "урвагч” хэмээх нэр зүүн ад үзэгдсэн зарим тоглогчийг танилцуулья. "Барселона”-гаас Луиш Фигу шууд "Реал” руу явсан нь хэдэн жилийн өмнө бөөн шуугиан дэгдээж, португал тоглогчид зориулан талбай руу гахайны толгой хүртэл шидэж байсан билээ. Энэ хоёр багт ээлжлэн тоглосон хөлбөмбөгчийг эх орноосоо урвагчийн хэмжээнд хүлээн авч, үзэн яддаг нь уламжлал шахуу зүйл билээ. Гэхдээ л ийнхүү ад үзэгдэхээс эмээгээгүй хөлбөмбөгчид бий. Тэднээс заримыг нь таницуулж байна.

 1.       Франсиско "Пако" Бру

1906 – 1911, 1915—1916-д "Барса”-д тоглож байгаад 1934—1936, 1939—1941 онд "Реал”-ын дасгалжуулагчаар ажилласан.

 2.       Жозеп Самитьер.

1919 – 1932 онд "Барселона”-д тоглоод 1932 – 1934 онд "Реал”-д тоглох болжээ.

 3. Хусто Техада

1952–1961онд Каталоны багт тоглож байгаад 1961–1963 онд "Реал”-ын төлөө тоглосон.

 4.       Люсьен Мюллер

1962 – 1965 онд "Реал”-д тоглоод 1965 – 1968 онд "Барселона”-д тоглож байжээ. Хожим

1978 - 1979 "Барселона”-гийн дасгалжуулагчаар ажилласан.

 5.       Бернд Шустер

1980 – 1988 онд "Барса”-д зүтгэж байгаад 1988 – 1990 онд "Реал”-ын төлөө тоглосон.

 6.       Микаел Лаудруп

1989 – 1994 онд "Барселона”-гийн өмсгөлтэй талбай гарч байсан ч 1994 – 1996 онд "Реал”-ын цагаан өмсгөл рүү "урважээ”.

 7. Луис Энрике "Лучо"

1991—1996 онд "Реал”-ын бүрэлдэхүүнд эхлээд багтаж явсан ч• 1996—2004 онд "Барселона”-д тоглосон юм. Тэрээр 2008 оноос хойш "Барселона”-гийн хоёрдугаар багийг удирдаж байна.

 8.       Луиш Фигу

1995 – 2000 онд "Барселона”-гийн төлөө тоглож, бүр ахлагчийн туузыг нь зүүсэн удаатай. Гэвч 2000 – 2005 онд Мадридын "Реал”-аа зүсээ буруулан одсон түүхтэй.

 9.       Хорди Лопес Фельпето

2001 – 2002 онд "Барселона”-гийн хоёрдугаар багт тоглож байгаад 2002-2004 онд "Реал”-ын хоёрдугаар багт шилжжээ. 2003 – 2004 онд "Реал”-ын нэгдүгээр багийн мэдүүлэгт нэр нь гарч байсан.

10.   Яго Фальке Сильва

2001 онд "Реал”-ын хоёрдугаар багт тоглосон тэрээр 2001-2008 онд "Барселона”-гийн хоёрдугаар багт зүтгэсэн юм.

1. Франсиско "Пако" Бру
1. Франсиско
2. Жозеп Самитьер.
2. Жозеп Самитьер.
3. Хусто Техада
3. Хусто Техада
4. Люсьен Мюллер
4. Люсьен Мюллер
5. Бернд Шустер
5. Бернд Шустер
6. Микаел Лаудруп
6. Микаел Лаудруп
7. Луис Энрике "Лучо"
7. Луис Энрике
8. Луиш Фигу
8. Луиш Фигу
9. Хорди Лопес Фельпето
9. Хорди Лопес Фельпето
10. Яго Фальке Сильва
10. Яго Фальке Сильва


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.