FC Barcelona

Барсэлонагийн албан ёсны фэн клубын эрхийг авлаа...

Нийтэлсэн: Зочин

2024-10-25 06:32

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Та бүхэндээ дахин нэгэн таатай мэдээг дуулгахаар боллоо. Саяхан манай сайт нь Испанид орших хэдэн нөхдүүдийнхээ тусламж дэмжлэгтэйгээр Барсэлона фэн сайтаа Барсэлонагийн дэлхийд эрхээ авсан 175 дахь вэб болгож чадсан. Харин энэ удаад бидэнд туслалцаа хүргэсэн ах нарт Барсэлонагийн штабын олон нийт хариуцсан гишүүн Луис Эрнандэз барсэлонагийн албан ёсны фэнүүдийн клубт байдаг Амарсанаа ахад санал тависан ажээ. Тэрхүү саналыг Испаний фэн клубын Монгол күлэ ах нар маань тэр чигт нь Монгол хэл дээр буулган мэйлээр манай сайтад ирүүлжээ: Эрхэм, Ганбаатар. Эрхэм таныг ФЦ Барсэлона клубын фэнүүдийн Монгол дахь сайтыг нээсэнд таатай байна. Таны ирүүлсэн хүсэлт болон бүрдүүлэх матэриалыг шалгаж үзээд манай штаб сайтыг тань албан ёсны сайтын бүртгэлд бүртгэж авлаа. Сайт бүртгэгдсэн учир цуг фэн клубыг бүртгэдэг уламжлалтай. Тийм учраас Монгол дахь албан ёсны фэн клубын эрхийг өглөө. Танай Монгол улсад албан ёсны Барсэлона клубын хөгжөөн дэмжигчдийн фэн клуб байдаг гэтэгт найдаж байна. Тийм учраас таныг ирэх долдугаар сарын нэгнээс өмнө фэн клубын албан ёсны мэдүүлгээ өгөхийг зөвлөж байна. Ингэснээр таны сайт болон фэн клуб албан ёсоор эрхээ авах болно. Ийнхүү танд фэн клубын шаардлагыг танилцуулья: -Фэн клуб нь захирал, спорт хариуцсан захирал, Олон нийтийн үйл ажиллагаа хариуцсан захирал, бусад үйл ажиллагаанд гүйцэтгэх хувь нэмэрээ оруулах 10-н гишүүн байх ёстой. Мөн фэн клубд бүртгүүлсэн 800-аас доошгүй хөгжөөн дэмжигчид байх ёстой. Бүртгэлийг Ганбаатар.Э таны нэрээр бүртгэж авлаа. Таны штаб дахь албан ёсны бүртгэл Official FC Barcelona fan site and fan club of Mongolia гэж бүртгэгдэх болно.Танай фэн клуб Барсэлонагийн фэнүүдийн албан ёсны администратор Японы дуучин You Shirota-ийн мэдэл доор байх болно. Хүндэт Ганбаатар.Э Танд амжилт хүсье!!! Барсэлонагийн фэнүүдийн олон нийт хариуцсан захирал: Луйс Эрнандэз. ФЭН ГРУППИЙН ЭРХИЙГ БАТЛАВ. Yu ShirotaДээрхи зурганд байгаа эрхэм бол Японы дуучин You Shirota. Тэрээр албан ёсны Барсэлонагийн фэнүүдийн администратор эрхээ гардаж авч байна. Энэ зураг гэвч өнгөрсөн жилийн зураг гэдгийг сануулж байна. Бид ямартай ч иймэрхүү ёслол төгөлдөр байдлаар гардаж авч чадахгүй ч 8 сар гэхэд Испаниас эрхийн бичгээ шуудангаар авна гэж бодож байна. Бидний үйл ажиллагааг Японы дуучин залуу хариуцна. Тэр хүртэл бид бүхэн ерөнхийлөгч, Олон нийт хариуцсан захирал, Спорт хариуцсан захирал болон үндсэн 4-н гишүүнээ сонгох шаардлагатай байна. Ямартай ч манай сайт албан ёсны сайт болон албан ёсны Монгол дахь фэн клубын эрхийг авж чадлаа. Фэн клубын эрхийг авахад туслалцаа үзүүлсэн Испани дахь Монгол залуус нартаа баярласан талархсанаа илэрхийлж байна. Тэр хүртэл бид бүхэн 800-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй фэн клубыг албан ёсоор үүсгэх хэрэгтэй байна. Тух удахгүй бид уулзалт болгоноороо гишүүдийг бүртгэж бусад албан тушаалтныг томилох болно. МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ФЭН КЛУБ БА ФЭН САЙТ www.barcelonafc.do.am . Э.ГАНБААТАР

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.