FC Barcelona

Барселона клубуудын дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн: Зочин

2024-03-29 09:26

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав


 2011 ОНЫ Дэлхийн шилдэг клубыг шалгаруулах клубуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт Бразилын Сантос ба Испанийн Барселона клубуудын хооронд болж өндөрлөлөө. Тоглолтын эхнээс л Барсагийнхан бөмбөгийг илүүтэйгээр эзэмшиж байсан нь бөмбөг эзэмшилтийн хувь эхний 7 дах минутанд  91%, 9%-тай байснаар батлагдана. Тоглолтын эхний гоолыг Барселона клубын шилдэг довтлогч Месси Шавигийн дамжуулалтаар хийснээр тоглолт Барсагийн давамгайллаар эхэллээ. Удалгүй гоолын дамжуулалтыг өгсөн Шави тоог 2:0 болгосноор Барса хожих замаа дардан болгосон. Түүний араас Cesc Fabregas гоол хийн эхний үе 3-0-ийн харьцаатай дууссан юм. Хоёрдугаар үе эхэлсний дараа ахиад л Барса бөмбөг эзэмшилтээрээ илүү байсаар л байлаа. Дараа нь Барсагийн баруун жигүүрийн хамгаалагч Алвесийн дамжуулалтаар Месси өөрийн хоёр дахь гоолоо хийснээр тоо 4:0 болсноор Барса клубуудын ДАШТ болох нь тодорхой болов. Тоглолтонд Barcelona 71%-ай Santos 29%-тай бөмбөг эзэмшсэн. Barcelona хаалга руу 16 цохиж 9 оносон. Santos 8 цохиж хаалгаа 3 оносон үзүүлэлттэй байлаа. Ийнхүү Барселона түүхэндээ клубуудын ДАШТ-д түрүүлсэн цорын ганц баг болж үлдлээ.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.