FC Barcelona

Барселона клубын бүх цаг үеийн хамгийн сайн 10-н наймаа

Нийтэлсэн: Зочин

2024-04-26 02:38

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

10. Rivaldo

Rivaldo_display_image
Хаанаас Хэзээ:Deportivo La Coruña (1997)
Хэдээр:€23.5 сая
Ямар амжилт үзүүлэв: 2 удаа лигийн цом(1998, 1999) UEFA Super Cup (1997)

9. Ronaldo

Ronaldopsv_display_image
Хаанаас Хэзээ:PSV (1996)
Хэдээр: €15 сая
Ямар амжилт үзүүлэв: Ла лигийн аварга (1997) Spain Super Cup (1996) мөн UEFA Super Cup (1997)

8. Deco

MANCHESTER, ENGLAND - MARCH 9: Deco of Porto during the UEFA Champions League match between Manchester United and FC Porto at Old Trafford on March 9, 2004 in Manchester, England. (Photo by Laurence Griffiths/Getty Images)
Хаанаас Хэзээ: FC Porto (2004)
Хэдээр:€15 million сая
Ямар амжилт үзүүлэв: Ла лиг (2005 2006)Spanish Super Cups (2005 2006) Champions League (2006).

7. Luís Figo

Figosporting_display_image
Хаанаас Хэзээ:Sporting Lisboa (1995)
Хэдээр:€2.5 сая
Ямар амжилт үзүүлэв:Ла лиг (1998 1999)Spanish Super Cup (1996) UEFA Super Cup (1997).

6. Michael Laudrup

Laudrupjuve_display_image
Хаанаас Хэзээ: Juventus (1989)
 Хэдээр: €3 сая
Ямар амжилт үзүүлэв: 4 дараалж Ла лигийн аварга (1991, 1992, 1993, 1994) Spanish Super Cups (1991 1992), Champions League (1992) UEFA Super Cup (1992).

5. Gerard Piqué

MANCHESTER, UNITED KINGDOM - OCTOBER 06: Gerard Pique of Manchester United during the Barclays Premier League match between Manchester United and Wigan Athletic at Old Trafford on October 06, 2007 in Manchester, England. (Photo by Phil Cole/Getty Images)
Хаанаас Хэзээ: Manchester United (2008)
Хэдээр:€5 сая
Ямар амжилт үзүүлэв: Ла лигийн цом (2009, 2010, 2011) Копа дел рей (2009),Spanish Super Cups (2009 2010 2011) Champions Leagues (2009 and 2011)

4. Hristo Stoichkov

16 JUL 1994: HRISTO STOICHKOV SHOOTS ON GOAL FOR BULGARIA DURING THE SWEDEN VERSUS BULGARIA 1994 WORLD CUP FINALS THIRD PLACE PLAYOFF MATCH AT THE ROSE BOWL STADIUM IN PASADENA, CALIFORNIA. Mandatory Credit: Stephen Dunn/ALLSPORT
Хаанаас Хэзээ:ZSKA Sofia (1990)
Хэдээр:€3 сая
Ямар амжилт үзүүлэв: Ла лигийн цом (1991, 1992, 1993, 1994, 1998) Копа дел рей (1997),Spanish Super Cups (1992, 1994 1996), Champions League (1992)  UEFA Super Cups (1992 and 1997).

3. Samuel Eto'o

BIRMINGHAM - AUGUST 9: Samuel Eto'o of Real Mallorca brings the ball forward during the Pre-Season Friendly match between Birmingham City and Real Mallorca held on August 9, 2003 at St Andrews, in Birmingham, England. The match ended in a 0-0 draw. (Phot
Хаанаас Хэзээ: RCD Mallorca (2004)
Хэдээр:€27 сая
Ямар амжилт үзүүлэв:Ла лиг (2005, 2006, 2009), Копа дел рей (2009),Spanish Super Cups (2005 and 2006) Champions Leagues (2006 and 2009). Шилдэг мэргэн бууч 2006.

2. Ronaldinho

Dinhopsg_display_image
Хаанаас Хэзээ:Paris Saint-Germain (2003)
Хэдээр: €32.25
Ямар амжилт үзүүлэв: Ла лигийн цом (2005, 2006),Spanish Supercups (2005, 2006) Champions League (2006). FIFA World Player of the year 2004  2005, Ballon d'Or  2005.

1. Johan Cruyff

Johan-cruyff-ajax_display_image

Хаанаас Хэзээ: Ajax (1973)
Хэдээр: €2 сая
Ямар амжилт үзүүлэв: Ла лиг (1974)  Копа дел рей (1978)
Круйфф намтар:
Төгс хөлбөмбөг. Агуу техник. 20-р зууны Европын хамгийн шилдэг хөлбөмбөгч 3 удаагийн Баллон д'Орын эзэн. Бас Мишел Платинигийн шүтээн байсан гэж байгаа. Круйфф гэдэг нэрийг Голланд, Испанид сонссон хүн бүрт довтолсон, уран хөлбөмбөг санаанд нь ордог. Круйфф агуу техниктэйгээс (нэг удаа эсрэг багийхаа бүх тоглогчийг хуурч гоол хийж байсан гэдэг) гадна талбайг бүрэн хянаж чаддаг (тэдний тоглодог хөлбөмбөгийн хамгийн давуу тал нь эсрэг багийханд маш замбараагүй санагддаг байсанд оршино), ямар тоглогч хаана байгаа, тэр тоглогчид яаж дамжуулбал тэр тоглогч хамгаалагчаасаа амархан мултарч чадах вэ гэх мэтийг бүгдийг харж удирдаж чаддаг, дамжуулалтууд нь ч яг эзэндээ очдог байж. Тийм ч учраас түүнийг талбай дээрх Пифагор гэдэг байжээ. Тэр өөрийхөө хөлбөмбөгийн философио "Надад бөмбөг байвал өрсөлдөгч яаж ч чадахгүй" гэдэг ганц өгүүлбэрээр тайлбарласан байдаг.

Эндрик Иоханн Круйфф 1947 онд Амстердамд төржээ. Ээж нь Аяксын цэнгэлдэх Де Меер Стадионы цэвэрлэгч байсан бол аав нь архичин байсан болохоор Круйфф ерөөсөө гудамжинд өсчээ. Ядуу амьдралаасаа гарах ганц арга нь хөлбөмбөгч болох байсан тул 10 настайд нь ээж нь гуйсаар байж Аяксын хүүхдийн сургуульд оруулжээ. Тухайн үед Аякс багийн хүүхдийн сургууль төдийлөн нэртэй биш байсан ч Круйффын дараагаас Голландын бараг л бүх супер одууд эндээс төрөн гардаг болсон. Круйфф гуйж оруулсан ээжийхээ нэрийг хөөдсөнгүй, азаар түүнд авъяас хангалттай заяагдсан байсан юм. 17 настайдаа 1-р багт, 19-тэйдээ гэхэд шигшээ багт тоглодог болсон байна. Аякс Круйффыг 1-р багтаа орж ирэх үед одоогийх шиг Голландын хамгийн сайн баг байсангүй, дундаж л баг, ямар ч одгүй байж. Эхний улиралдаа Круйфф багийхантайгаа адилхан л дундаж тоглолт үзүүлэв. Дараагийн улиралд харин будаа болгож, мэргэн бууч, Лигийн аварга болов. Тэрний дараагийн улиралд ч мөн адил. Сонирхогчийн шахуу байсан Голландын хөлбөмбөг нэг одтой болж эхэллээ.

Аякст

Саяхныг болтол ээжтэйгээ хамт цэнгэлдэх цэвэрлээд гүйж явсан хүү 22 насандаа гэхэд Аяксын лидер, Голландын 4 удаагийн аварга, цомын 3 удаагийн аварга, Голландын 3 удаагийн шилдэг хөлбөмбөгч болчихсон, Аваргуудын Цомын финал хүртэл багаа удирдан Миланд хожигдсон байлаа. Хожих чухал ч хамгийн гол нь яаж хожиж байсан нь хүмүүст үнэхээр таалагддаг байлаа. Тотал футбол хэмээх шинэ хэв маягаар тоглодог байсан нь хүмүүст маш таалагддаг байж. Багийн ямар ч тоглогч ямар ч байрлалд тоглож чаддаг байсан нь үнэхээр хувьсгал байжээ. Круйфф багийхаа албан ёсоор бол төвийн довтлогч байсан ч бас багийхаа плеймэйкерийн үүрэг гүйцэтгэдэг, талбай дээр хамгийн олон минут бөмбөг эзэмшдэг тоглогч байв. Энэ нь бусад хүмүүст огт төсөөлөгдөхгүй байж, учир нь төвийн дотлогч гэдэг гоол л хийх ёстой болохоос техниктэй байна гэдэг байж болшгүй зүйл байсан юм. Тэр 70 оны улирлын дундуур маш хүнд гэмт сэн бөгөөд гэмтлээс ирснийхээ дараа төвийн довтлогчийн 9 дугаараа болиод 14 дугаартай тоглох болж. Энэ нь үндсэн бүрэлдэхүүний тоглогч замен дугаар эзэмших болсон анхны тохиолдол байлаа. Үүнээс хойш үндсэн бүрэлдэхүүний тоглогч 1-11 дугаараас өөр дугаар эзэмших нь жирийн үзэгдэл болсон юм. Голландад бол Аякс ерөөсөө босоо байлаа. Тийм болохоор Европын Цомд амжилт гаргах нь чухал байв. Тэр ч нэг их хүлээгдсэнгүй 1971 онд Панатинайкосыг хожсоноор Аваргуудын Цомын аварга боллоо. Тэр жилээ Баллон д'орын эзэн болсон анхны Голланд хүн болов. Аваргуудын Цомоо 72, 73 онд дараалан хамгаалав. 1972 онд Интерийг шигшээ тоглолтонд хожиход Круйфф хоёр гоол хийж, Интерийн хамгаалтын ёстой "**н**"-түүлжээ. (Интер тэр үед катеначчио гэдэг супер хамгаалах тактикаар тоглодог байсан.) Круйффыг хамгаалах ямар ч аргагүй байсан гэдэг, учир нь Круйфф хэзээ ч нэг байрлалдаа тогтвортой тоглодоггүй, үргэлж байрлалаа өөрчилдөг, хамгаалагч хүртэл хийдэг байж. (автогоол хийсэн удаа ч бий.) Сүүлийн Аваргуудын Цомоо авсаныхаа дараа Баллон д'орыг хоёр дахь удаагаа авсан бөгөөд тэр жилээ Барселона руу дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болж зарагдсан юм.

1974 оны ДАШТ

1974 оны ДАШТ-д Голландын шигшээ хамгийн од багаар нэрлэгдэн орж ирлээ. 1971 оноос хойш хожигдоогүй, өнгөлөг улбар шар хувцастай, хиппи нарт л байхаар урт үстэй залуучууд эхний тойргийн тоглолтуудад багуудаар зүгээр бэлтгэл хийв. Дараагийн тойргийн эхний тоглолтонд Аргентины багийг авах юмгүй болтол хожсон нь олны анхаарлыг татжээ. Круйфф ёстой хаа сайгүй тоглож, багийхаа бараг бүх гоолд оролцож байв. Энэ дэлхийн аваргын үеэр Круйфф өөрийн хууралтаа алдаршуулсан юм. Бөмбөг өшиглөх хөдөлгөөн эхлүүлээд нөгөө хөлийхөө араар бөмбөгөө гаргаад шал өөр тийшээ явах хөдөлгөөн. Одоо үүнийг Круйффын хууралт гэдэг. Бас Зидан хийж бидэнд танил болсон 180 градус эргэх хуурлалтыг ч Круйфф санаачилж энэ дэлхийн аваргад анх хийсэн юм. 2-р тойргийн хамгийн сүүлийн тоглолт Бразилын эсрэг байсан бөгөөд 1970 онд хөлбөмбөгийн гайхамшгийг үзүүлж байсан Бразилын шигшээ шүгэл дуугарахаас эхлээд Голланд тоглогч нарыг хамаа намаагүй өшиглөж, зулгааж байлаа. Неескенс, Круйфф, Реп гэх мэт одууд дээр л гэхэд тус бүр 8 алдаа гаргасан гэж байгаа. Энэ бохир тоглолтон дунд Круйфф байдлыг гартаа авч хөөрхий Бразилыг 2-0-оор хожлоо. Круйффын өөрийн гоолоо өөрийн талаасаа эхлүүлж Бразил тоглогчдыг тэнэгттэл нь хуурсан дамжуулалтууд хийсээр хийсэн нь ДАШТ-ын шилдэг гоолуудын нэгэнд тооцогддог. Финалд талбайн эзэн Германы шигшээтэй тоглолоо. Шүгэл дуугараад эхний 90 секунд Германы нэг ч тоглогч бөмбөгт хүрээгүй бөгөөд Круйфф бөмбөг туусаар орж ирэхэд түүн дээр алдаа хийж пенальт цохин 1-0 боллоо. Тоглолт эхэлсээр 3 дахь минут гэхэд анхны Герман тоглогч бөмбөгт хүрсэн нь хаалгач нь өөрийн хаалганаас бөмбөг гаргаж байсан нь гэхээр хүмүүс Голландуудыг наадна гэж бодож байж. Гэвч Беккенбауэр тэргүүтэй Германчууд 30 дахь минутаас байдлыг гартаа авч бөмбөг эзэмших болсноор Голландууд аргагүй хожигдлоо. Тэд хэтэрхий романтик сэтгэлгээгээр "шоудаж" байсан бол Герман хэтэрхий ажил хэрэгч олдсон боломж бүрийг аюул болгож байсан юм. Бас нэг ялгаа нь Германд гоолын боломжийг хэн ч мэдээгүй байхад үнэрлэж чаддаг Мюллер байсан юм. Голландын 1974 оны баг дэлхийн аварга болж чадаагүй хамгийн супер багуудын нэгт тооцогддог. Круйфф дахиж ДАШТ-д тоглосонгүй, 1978 оны ДАШТ-д тоглохыг Голландын Хөлбөмбөгийн Холбооны дарга өөрийн биеэр гуйсан ч мань хүн "Надад цалин өгөхгүй юм чинь амралтаа алдмааргүй байна" гээд тоглоогүй гэдэг.

Барсад

Түүнийг ирэхэд Испаний улирал аль эрт эхэлчихсэн Барса хүснэгтийн доогуур байлаа. Круйфф ирсэн даруйдаа багийг эрс өөрчилсөн бөгөөд Круйфф Испанид ёстой дураараа дургиж эхэллээ. Реалыг талбай дээр нь 5-0 гэх мэт бусад багуудыг уйлуулж явсаар улирал дуусахад Барса Лигийн аварга болж, Круйфф 3 дахь удаагаа Баллон д'Ор хүртэв, арга ч үгүй биз, нэг тоглогч ганцаараа шахуу лигийн аварга болж байгаам чинь. Барсад өнгөрүүлсэн дараагийн жилүүд нь Аякст байсан шиг нь амжилттай байсангүй, учир нь түүнийг дэмжээд өгөх тоглогч байсангүй, 79 онд 32-тойдоо зодог тайллаа.

Эргэж ирсэн нь

Гэсэн ч хийх ажилгүй дэмий байсан уу, хөлбөмбөгтөө удалгүй буцаж ирэв. Лос Анжелес Галакси гэдэг багт орсон бөгөөд оронгуутаа л урьдын адил байдлыг гартаа авч, улиралд дуусахад Лигийн аварга, шилдэг толгогч болов. Улмаар 81 онд Голландад Аякс руугаа буцсан бөгөөд 2 жил дараалж лигийн аварга болж, нэг цом авав. 83 оны улирлын төгсгөлд 36-тай Круйффын гэрээг Аякс сунгахаас татгалзжээ. Уур нь хүрсэн Круйфф заналт дайсан Фейеноордод оров. 36-тай гэхэд маш сайн тоглож, ирээдүйн супер одууд болох Марко фан Бастен, Франк Райкаард тэрглуутэй Аяксыг хожиж Голландын Лиг, Цомын "дабл" хийв. 37-той, ид үе нь 15 шахам жилийн өмнө өнгөрсөн Круйфф ид үедээ байсан супер од Райкаардыг хуурчаад хэлээ гаргаж байгаа зураг маш алдартай.

Дасгалжуулагч Круйфф

84 онд албан ёсоор зодог тайллаа. Төд удалгүй Аяксын ерөнхий дасгалжуулагч болов. Ямар ч үнэмлэхгүй, туршлагагүй түүнийг дасгалжуулагч болгосон нь сонин байж болох ч бүх карьерыхаа турш талбай дээр тоглогчдоо удирддаг байсан болохоор ямар ч асуудал гарсангүй, Аякс удалгүй Цомтой багуудын Цом, Лигийн аварга болов. Амьдрал сайхан байж байтал муухай аашнаасаа болж халагдав. 1988 онд Барсагийн дасгалжуулагч болсон Круйфф Барсагийн түүхэн дэх хамгийн супер багийг бүрдүүлэв. Цомтой багуудын Цом, Аваргуудын Цом, Лигийн 4 удаагийн аварга болов. Түүний багийг "Мөрөөдлийн баг" гэдэг байсан бөгөөд Круйффын уриа нь "Өрсөлдөгчөөсөө нэг гоол илүү хийх" байж, үнэхээр ч Барса Европын хамгийн сонирхолтой хөлбөмбөг үзүүлдэг баг болжээ. Урьд нь Испаний дажгүй баг байсан Барсаг Круйфф жинхэнэ супер баг болгож чадсан юм. Өнөө үед Барса гэхээр довтолсон хөлбөмбөг гэдэг үг орж ирдэг ч Круйфф ирэхээс өмнө тийм байгаагүй юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.