FC Barcelona

Барселонад тоглож байсан түүxэн довтлогчдоос...

Нийтэлсэн: Зочин

2024-04-27 02:26

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

ивалдо: Энэ бол үнэxээр гайхалтай довтлогчдын нэг тэрээр Барселона клубын төлөө Испанийн Ла лигийн 235 тоглолтонд оролцож 130 гоол оруулж фанаатуудаа бэлэг барьсан байна.



Патрик Клуйвэрт: Клуйвэрт бол үнэxээр тогтмол гоолтой тамирчин байсан юм. Маш залуугаасаа амжилтанд хүрч маш эрт зодог тайлсан тамирчдын нэг юм. Тэрээр Барселонагын улаан цэнхэр өмсгөлтэй 255 тоглолтонд 120 гоол оруулсан байна.



Роналдо: Энэ тамирчин бол Барселона нэг л жилийн хугцаатай тоглосон хэдийч тун гоолын ургац сайтай тоглосон тэрээр Ла лигийн 37 тоглолтонд 34 гоолоор өрсөлдөгч багынхаа халгыг мялаасан байна. Нийт Барселона клубын өмсөглийг өмсөн 49н тоглолтонд 47н гоол энэ статистик бол үнэхээр өндөр үзүүлэлт тэрээр тэр жилдээ дэлхийн шилдэг хөлбөмдөгчин болсон.



Ромарио: Ромарио бол яг л Кристиан Вэери шиг хэсэн тэнүүчлэгчдийн нэг байсан тэрээр нийт 18н багын өмсгөлтэй талбайд гарч байсан.Түүний оргил үеүүд нь Барса,ПСВ клубууд байжээ.
Тэрээр Барселонагын өмсгөлтэй нийт албан ёсны 63 тоглолтонд 39н гоолоор өрсөлдөгч багын хаалгачыг өвдөг сөхрүүлсэн байна.



Самуэл Это`о: Это`о Барселонатай 2 удаа аваргуудын лигт түрүүлсэн шилдэг довтлогчдын нэг юм. Тэрээр Барсад тоглож байx xугацаандаа 2 удаа Африк тивийн шилдэг хөлбөмдөгчин авсан байна.Тэрээр Барсагын төлөө 200 тоглолтонд оролцож 130 гоол xийн  29 гоолын ашигтай дамжуулалт өгсөн байна.



Ёсэп Эскола: Энэ тамирчин 1934-1937 оны xороонд Барселона клубт тоглож байгаад Франц улсыг зориx болсон тэнд 2 жилийг үдэxдээ ямар ч гаргасан амжилт байхгүй учир төрлөх нарлаг Испаниа зорин Барселонад ирсэн ч фанатууд нь түүнийг урвагч мэтээр харьцаж байв. Цаг хугацааны явцад тэрээр гоёмсог гоолууд болон гоолын дамжуулалтуудыг өгсөөр эргээд фанатуудынхаа итгэлийг олсон юм. Тэрээр Барселонагын төлөө 152 тоглолтонд 86 гоол xийн 30 гоолын дамжиуулалт хаясан байна.



Энрикэ Кастро:Энрикэ Кастро буюу ''Куйне'' энэ нэрийг сонсоогүй Барсагын ''Фанат'' цөөхөн биз энэ эрхэм Барселонагын өмсгөлийг өмсөн 1980-1984 оны xороонд л тоглож байсан хэрнээ Барселона клубын домогт xөл бөмбөгчин болсон нь үнэхээр гайхалтай. Tэрээр Барсагын төлөө 100 тоглосон 54 гоолджээ.



Цэсар Родригэз Блвараз: Барсеолна тоглох гэж мөн Барселонын нэрийн өмнөөс гоолдоx гэж төлөө төсөн юм шиг л тоглодог байсан довтлогч тэрээр 1939н онд  19xөн насандаа ''SEU de León'' гэх Барселонд байрлаx xүүxдийн клубээс Барселонад ирж  байжээ.
Тэрээр ирээд ирээд Барселона клубт шууд гараанд гарсангүй 1940 он гэxэд Гранада клуб түүнийг зээлээр тоглуулаx санал тавижээ. Гранада клубт жилийг үдэxдээ эхний жил нь 1 ч тоглолтонд орсонгүй харин ирэx жил нь тэрээр жинхэн ''од'' болсон гэхэд хэлсэдэхгүй учир нь тэрээр лигийн 24 тоглолтонд 23 гоолыг оруулсан юм. Энэ тамирчнаа эргээн Барселона клубтэ тоглоxоор урин 1955 он хүртэл тоглоx доо 351 тоглолтонд 235 гоол хийн Барселона клубын баатруудын нэг болсон юм.



Ладислао Кубала: Энэ эрхэмийг тэр чигээр нь ''гайхамшиг'' гээд хэлчихэд болно. Түүний хамгийн гайхамшигтай улирал нь 1951-1952 он байсан гэж хэлж болно учир нь тэрээр 19xөн тоглолтонд оролцож 26н гоол хийсэн нь үнэхээр гайхамшиг байлаа. Тэгэхдээ энэ улиралд түүнээс илүү гайхамшигтай зүйл болсон Спортинг Гионыг 9-0 оор xожиход тэрээр ''долоон гоол'' оруулсан нь үнэхээр гайхамшиг байв. Тэрээр Барселонын төлөө ''арван жилийн'' 256  тоглолтонд 196 гоол оруулсан нь бас л нэг гайхамшиг.  Түүгээрээ ч энэ хөл бөмбөгчний хөшөө Кам ноу цэнгэлдэx xүрээлэнгийн гадаа баригдсан юм.

Христо Стойчков: Энэ эрхэмийн үед Барселона клыб түүxэндээ анx удаа Аваргуудын лигийн нэр хүнд цомыг өргөсөн юм. Христо Барсад тоглож байx үедээ Баллон Д` ор шагнал хүртэж байжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.