FC Barcelona

Ц.Ф Барселона баг (1957-1978)

Нийтэлсэн: Зочин

2024-03-28 21:46

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Ц.Ф Барселона баг (1957-1978)

Багийн цэнгэлдэх хүрээлэн Камп ноу хөгжөөн дэмжигчдийн дэмжлэгээр 1957 онд босов.

1960 онд Барселона багийн залуу тоглогч Луис Суарес Европын оны шилдэг хөлбөмбөгчин болов. 1959 онд Ла лиг болон Хот хоорондын тэмцээнд түрүүлж 1961 онд Европын цомын хагас шигшээд Реал Мадрид багийг хожсон боловч шигшээ тоглолтод Бенфикад 2-1 -р хожигдсон байна.

Барселона багийн "Камп Ноу" хэмээх шинэ цэнгэлдэх хүрээлэн 1957 онд баригдаж дуусав. 1960-д онд Барса Ла лигт Реалын ноёрхлын улмаас төдийлөн амжилт гаргаж чадсангүй. Харин 1968 оны Сантьяго Бернабеуд болсон Генерализмын цомын (Эзэн хааны цом) шигшээ тоглолтод Франкогийн өмнө Реалыг 1-0 -р буулган авчээ. 1974 онд Франкогийн ноёрхол эцэс болж баг урьдын нэр болох ФЦ Барселона нэрээ эргүүлэн авч, багийн үндсэн тэмдгээ дахин сэргээжээ.

1973 онд Барса Иохан Круифф хэмээх голланд тоглогчийг тухайн үеийн дээд үнэ болох 920000 фунт стерлингээр Аякс багаас авчээ. Түүнийг Реал Мадрид авахаар ярилцсан ч Круифф Франкогийн багт тогломооргүй байна гэснээр Барселоныг зорьжээ. Круифф, Асенци, Карлес, Сотил гэсэн гол тоглогчидтой ФЦ Барселона баг 1973-74 оны Ла лигийн түрүүг хүртэж, Реалыг талбай дээр нь 3-0-р бут ниргэжээ. Круифф 1973 онд Европын оны шилдэг хөлбөмбөгчин болжээ. Тэрээр энэ шагналыг Барсад тоглож байхдаа 2 удаа хүртсэн тоглогч юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.