FC Barcelona

Нуньес ба сэргэлтийн жилүүд (1978-2000)

Нийтэлсэн: Зочин

2024-04-25 21:39

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Нуньес ба сэргэлтийн жилүүд (1978-2000)


Хосеп Нуньес ФЦ Барселоны ерөнхийлөгчөөр 1978 онд сонгогдов. Франкогийн дэглэм дууссан тул Нуньес өөрийн багаа дэлхийн хэмжээний баг болгох зорилт тавилаа. Круиффыг авсны дараа Нуньес 1979 оны 10 сарын 20-нд багийнхаа залуучуудын академийг байгуулав. Барселоны залуучуудын багаас олон од тоглогч төрөн гарсан бөгөөд мөн үүний хажуугаар Марадона, Ривальдо, Роналдо гэх мэт тоглогчдыг эгнээндээ нэгтгэж байсан.

1979 оны 5 сарын 16-нд ФЦ Барселона УЕФА-гийн цомд анх удаагаа түрүүллээ. 1982 оны 6-р сард 5 сая еврогоор Диего Марадонаг Барса авсан байна. Тэр улиралдаа дасгалжуулагч Меноттигийн удирдлага дор Ла лигт түрүүлж, Реал Мадридийг 3-0 -р хожив. Марадона багт тийм ч удаан үлдсэнгүй, Наполи багт очжээ. 1984-85 онд гол тоглогч Германы Бернд Шустерийн ачаар Ла лигт түрүүлэв. 1986 оны Европын цомын шигшээд Барса харамсалтайгаар Румыны багт торгуулийн цохилтоор хожигджээ.

1988 онд Иохан Круифф Барсад дасгалжуулагчаар эргэн ирж, "Мөрөөдлийн баг"-ийг бүрдүүлжээ. Испанийн Хосеп Гуардиола, Хосе Бакеро, Бегиристейн болон дэлхийн хэмжээний одод болох Рональд Куман, Михаэл Лаудруп, Ромарио, Христо Стойчков нарыг нэгтгэжээ. Тэд Ла лигт 1991-94 онд дараалан түрүүлж , 1991-92 оны Аваргуудын лигийн шигшээд Сампдориа багийг ялж, анхны түрүүгээ авжээ. 11 цомд түрүүлснээр Круифф Барсагийн хамгийн шилдэг дасгалжуулагч болжээ.

1996 онд дасгалжуулагчаар Бобби Робсон томилогдож Бразилын Рональдог багтаа авав. Гэсэн ч тэр дасгалжуулагчийнхаа адил багт ердөө 1 жил үлдэж, Интер клубыг зорив. Луи Ван Гааль шинэ дасгалжуулагчаар томилогдож багтаа Луиш Фигу, Патрик Клюйверт, Ривалдо зэрэг оддыг багтаа авчрав.

1998-99 оны улиралд Барса эзэн хааны цом, Ла лигт түрүүг хүртэв. Ривалдо тэр жилдээ Европын шилдэг хөлбөмбөгчин болсноор Барсагаас энэ шагналыг хүртсэн 4 дэхь тоглогч болжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.