FC Barcelona

Реал болон Барса клубуудын эмблэмний тухай

Нийтэлсэн: Зочин

2024-03-28 19:49

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

 

Реал Мадрид

1902 онд Мадридийн их сургуулийн хэсэг оюутан, профессорууд нэгдэн Madrid Football Club буюу өнөөгийн Реал Мадридийг байгуулжээ. Клубын  өмсгөл эхэн үедээ цэнхэр өнгийн ташуу судалтай байсан ба багийн эмблемэн дэх ташуу судал нь үүнтэй холбоотой. Энэ нь  Кастиль үндэстний бэлгэдэл болдог аж.  Гэхдээ Реалийн эмблэм өнөөгийн төрхөө олтлоо нилээд удаан хугацааг туулсан. Эхний жилүүдэд ердөө л MCF гэсэн үсгийг хэрэглэдэг байсан тэд 1908 онд гоёмсог болгох гэж үсгээ цагирагт оруулжээ. 1920 онд Испанийн эзэн хаан 13-р Альфонсо өөрийн титмийг багийн бэлгэдэлд оруулахыг зөвшөөрчээ. Ийнхүү Хааны зөвшөөрсөн royal хэмээх алдар нэр нь Зүгээр л "Madrid Club de Futbol” гэж нэрлэгдэж байсан клубыг "Real Madrid Club de Futbol” болгож өгсөн байна. 1930-аад оны үед өрнөсөн Испаний иргэний дайны жилүүдэд титмийнхээ оронд дээрхи судлыг оруулж ирсэн. 1941 онд дэлхий дахинаараа дайнд татагдан оролцож байхад, төвийг сахисан генерал Франкогийн Испани дахь Мадридын клуб дахин бэлгэгдлээ өөрчилжээ. Энэ удаа алтан хүрээ үсэгнүүдтэй болж, Хааны титмийг залж, ялaм модны өнгөт туузаа оруулж нэг ёсондоо өнөөгийн төрхөө  олжээ. Энэхүү бэлгэдэл нь эзэн хааны клубт нэгэн жарны турш огт өөрчлөгдөлгүй явж ХХ зууны хөлбөмбөгийн хамгийн алдартай нь эмблем болсон түүхтэй.  2001 онд   эмблемийг титмийн хэлбэрийг бага зэрэг өөрчилж, мөн хүрээг нь хөхөмдөг сүүдэртэй болгосон байна.

 

Барселона

1899 оны 10 сард Швеицарийн иргэн Хуан Гампер тэргүүтэй Испани, Англи хэсэг нөхөд нэгдэн хөлбөмбөгийн клуб байгуулсан нь алдарт FC Barcelona клуб байлаа. Гампер Швэйцарь хүн байсан болохоор өөрий тоглож байсан Басель клубын хөх -улаан өнгийн хослолыг /Блауграна/ багийн үндсэн өнгө болгон сонгон авсан аж. Клубын логоны доод хэсэг байдаг хөх-үлаан судал нь клубын Блауграна өнгийг бэлгэдсэн гэж хэлж болно. Логоны дээд хэсэгт байрладаг загалмай болон босоо шар-улаан дүрс нь Барселон хотын далбаа аж. Өөрөөр хэлбэл энэ баг бол Барселон хот, Каталончуудын өмч юм шүү гэдгийг харуулж байгаа. FCB гэдэг нь Fъtbol Club Barcelona гэсэн утгатай бөгөөд  2006 оны аваргуудын лигт түрүүлсний дараа үсгүүдийн хо

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.