Түүх
Нийтэлсэн: Зочин
2024-12-01 13:57
Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт
Барсад хайртай хүн бүрт зориулав
Камп Ноу Каталан хэлээр Камп Ноу хэмээн нэрлэгддэг Барселона багийн цэнгэлдэх хүрээлэн нь Испанийн Каталон мужийн нийслэл Барселон хотод байрладаг. Испани, Англи хэлээр Ноу Камп хэмээн дуудагддаг нэр нь "Шинэ талбай” гэж утгачилагддаг. Уг алдарт стадионыг 1957 онд барьж дуусгасан бөгөөд УЕФАгийн 5 одтой цэнгэлдэх хүрээлэнгийн зэрэглэлд багтдаг. Уг стадионд мэргэжлийн хөлбөмбөгийн олон улсын түвшний олон тооны тоглолт явагддаг байна. Тухайлбал 1999 оны УЕФА-ийн Аваргуудын лигийн финалын тоглолт явагдаж байжээ. Камп Ноу нь 98772 хүний суудалтай, Европын хамгийн том цэнгэлдэх хүрээлэн юм. 2000 оноос хойш албан ёсоор Estadi del FC Barcelona (ФС Барселоны стадион) хэмээн нэрлэх болсон ч, фэнүүдийн хүсэлтээр уламжлалт Камп Ноу нэрээ хадгалан үлдсэн байна. Камп Ноугийн эсрэг талд билүү дээвэртэй, мөсөн талбай бүхий клубын эзэмшлийн танхимын спортуудад зориулсан Палау Блауграна цогцолбор оршдог. Мөн түүнтэй зэрэгцээд Мини Эстади хэмээх Барсагийн Б баг тоглодог жижиг цэнгэлдэх байдаг. Мөн Барселоны дундрашгүй авъяасын эх булаг Ла Масиа академи, Жоан Гамперын нэрэмжит спорт цогцолбор нь Каталаны нэр төрийн нэгээхэн хэсэг билээ.. 1950-аад он гарахад хурдацтай
хүчирхэгжиж, хүрээгээ тэлж байсан Барсад шинэ том цэнгэлдэх хэрэгтэй
болоод байв. Хуучин цэнгэлдэх болох Лес Кортс нь 60000 хүний
багтаамжтай байсан ч 1954-1957 оны хооронд архитекторч Франсеск
Митянс-Мири, Лорензо Гарсиа Барбон болон Жосеф Сотерас Ммаури нарын
төслөөр шинэ цэнгэлдэх Камп Ноуг барьсан байна. Мөн Барсагийн музейг үзэхээр жил бүр 1,2 сая гаруй жуулчид ирдэг гэсэн тооцоо байдаг. Уг музейг 1984 онд тухайн үеийн клубын ерөнхийлөгч Жосеф Луйс Нунез ёслол төгөдөр нээж байв. Музейд Барселон багийн түүхэн үнэт 1420 гаруй дурсгалт эд өлгийн зүйлс, 420 гаруй уралдаанд түрүүлсэн цом, шагналууд байдаг. Ирээдүй Камп Ноугийн 50 жилийн ойд зориулан, дэлхийд алдартай архитекторчдын дунд Камп Ноуг орчин үеийн хэв загвартай болгон шинэчлэх, дахин загварчлах төслийн уралдаан зарлаж, дүгнэсэн байна. Төслийн зорилго нь ХХI зууны хот ба хүрээлэн буй орчныг хамгаалах, байгальд ээлтэй цэнгэлдэх гэсэн үзэл санааг нэгтгэсэн үзэмж сайтай байх ёстой байв. Гэхдээ цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоог нэмэх бус харин ядаж нийт суудлын 50 хувь нь дээвэр доор орохуйц байхаар шийдэгдсэн байх ёстой гэсэн үндсэн шалгууруудыг хангах ёстой байв. 2007 оны 9 сарын 18-нд Британийн Архитекторч Норман Фостер ба түүний баг Камп Ноуг дахин бүтээн байгуулах эрхийг авсан байна. Түүний төлөвлөгөөгөөр 10000 суудал нэмэгдэх бөгөөд шинэ бүтээн байгуулалтын нийт өртөг 250 сая еврогоор хэмжигдэж байгаа ажээ. |
---|
Ярилцлага
Солилцоо наймаа
Фото мэдээ
Видео
FOOTBALL
FOOTBALL
FOOTBALL
FOOTBALL
© Сайтыг хөгжүүлсэн Friends team Э.Ганбаатар, 2012
Барселона клубын Монгол дахь албан ёсны сайт