FC Barcelona
Мэдээ
Багийн бүрэлдэхүүн
Түүх
Камп ноу
Агуу тамирчид
Facebook хуудас
Hүүр
Мэдээ
Солилцоо наймаа
Фото мэдээ
Видео
Эль класико
Ярилцлага
Ла лиг
Мэдээ
Бүрэлдэхүүн
Түүх
Wheelchair basketball
Амжилтууд
Football tickets
Эль класико
Membership inscription
Update your membership information
Season ticket waiting list
OAB
The OAB
Membership administration guide
General information
Telephone and email service
Seient lliure
Advantages
Commitment card
Special offers
Frequently Asked Questions
Calendar
Season Tickets
Processes
Other services
Statutes
News
Түүхэн тамирчид
Stadium
Camp Nou Experience
Opening times
Prices for Camp Nou Experience
Frequently Asked Questions
Museum
The Museum
Restructuring programme
Changing times
Multimedia ares
Камп ноу
Камп ноу
>
Каталан хэлээр Камп Ноу хэмээн нэрлэгддэг Барселона багийн цэнгэлдэх хүрээлэн нь Испанийн Каталон мужийн нийслэл Барселон хотод байрладаг. Испани, Англи хэлээр Ноу Камп хэмээн дуудагддаг нэр нь “Шинэ талбай” гэж утгачилагддаг. Уг алдарт стадионыг 1957 онд барьж дуусгасан бөгөөд УЕФАгийн 5 одтой цэнгэлдэх хүрээлэнгийн зэрэглэлд багтдаг. Уг стадионд мэргэжлийн хөлбөмбөгийн олон улсын түвшний олон тооны тоглолт явагддаг байна. Тухайлбал 1999 оны УЕФА-ийн Аваргуудын лигийн финалын тоглолт явагдаж байжээ. Камп Ноу нь 98772 хүний суудалтай, Европын хамгийн том цэнгэлдэх хүрээлэн юм. 2000 оноос хойш албан ёсоор Estadi del FC Barcelona (ФС Барселоны стадион) хэмээн нэрлэх болсон ч, фэнүүдийн хүсэлтээр уламжлалт Камп Ноу нэрээ хадгалан үлдсэн байна. Камп Ноугийн эсрэг талд билүү дээвэртэй, мөсөн талбай бүхий клубын эзэмшлийн танхимын спортуудад зориулсан Палау Блауграна цогцолбор оршдог. Мөн түүнтэй зэрэгцээд Мини Эстади хэмээх Барсагийн Б баг тоглодог жижиг цэнгэлдэх байдаг. Мөн Барселоны дундрашгүй авъяасын эх булаг Ла Масиа академи, Жоан Гамперын нэрэмжит спорт цогцолбор нь Каталаны нэр төрийн нэгээхэн хэсэг билээ.. 1950-аад он гарахад хурдацтай хүчирхэгжиж, хүрээгээ тэлж байсан Барсад шинэ том цэнгэлдэх хэрэгтэй болоод байв. Хуучин цэнгэлдэх болох Лес Кортс нь 60000 хүний багтаамжтай байсан ч 1954-1957 оны хооронд архитекторч Франсеск Митянс-Мири, Лорензо Гарсиа Барбон болон Жосеф Сотерас Ммаури нарын төслөөр шинэ цэнгэлдэх Камп Ноуг барьсан байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийг сэтгэл хөдөлгөм сүр жавхлантай хийж, анхны тоглолтондоо Легиа Варшав багийг 4-2 харьцаатай хожиж, анхны гоалыг Парагвай гаралт испани довтлогч Эулогиа Мартинез оруулсан байна. Чухал тоглолтуудын үед 90000 гаруй хөгжөөн дэмжигчид Камп Ноуд хуран чуулдаг билээ. Цэнгэлдэхийн багтаамжийн хувьд эхлээд тодорхой тогтсон хэмжээ байсангүй. Дунджаар 93000 хүн үздэг байсан бол 1982 оны ФИФА-ийн Дэлхийн аваргын нээлтийн тоглолтыг 120000 хүн үзсэн байна. 1990-ээд оноос хойш тогтмол хэмжээнд 99000 орчимд барих болсон байна. Камп Ноу цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолборт бэлэг дурсгалын дэлгүүр, дасгал сургууль хийх жижиг талбай, тоглогчдийн хувцас солих өрөө байдаг. Мөн Барсагийн музейг үзэхээр жил бүр 1,2 сая гаруй жуулчид ирдэг гэсэн тооцоо байдаг. Уг музейг 1984 онд тухайн үеийн клубын ерөнхийлөгч Жосеф Луйс Нунез ёслол төгөдөр нээж байв. Музейд Барселон багийн түүхэн үнэт 1420 гаруй дурсгалт эд өлгийн зүйлс, 420 гаруй уралдаанд түрүүлсэн цом, шагналууд байдаг. Ирээдүй Камп Ноугийн 50 жилийн ойд зориулан, дэлхийд алдартай архитекторчдын дунд Камп Ноуг орчин үеийн хэв загвартай болгон шинэчлэх, дахин загварчлах төслийн уралдаан зарлаж, дүгнэсэн байна. Төслийн зорилго нь ХХI зууны хот ба хүрээлэн буй орчныг хамгаалах, байгальд ээлтэй цэнгэлдэх гэсэн үзэл санааг нэгтгэсэн үзэмж сайтай байх ёстой байв. Гэхдээ цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоог нэмэх бус харин ядаж нийт суудлын 50 хувь нь дээвэр доор орохуйц байхаар шийдэгдсэн байх ёстой гэсэн үндсэн шалгууруудыг хангах ёстой байв. 2007 оны 9 сарын 18-нд Британийн Архитекторч Норман Фостер ба түүний баг Камп Ноуг дахин бүтээн байгуулах эрхийг авсан байна. Түүний төлөвлөгөөгөөр 10000 суудал нэмэгдэх бөгөөд шинэ бүтээн байгуулалтын нийт өртөг 250 сая еврогоор хэмжигдэж байгаа
Нүүр хуудас
Мэдээ
Бүрэлдэхүүн
Tүүх
Амжилтууд
Эль класико
Түүхэн тамирчид
Камп ноу
Сонирхолтой мэдээлэл
Хөлбөмбөг
Реал болон Барса клубуудын эмблэмний тухай
Видео
Гайхалтай дурсамжууд"
Хөлбөмбөг
Манайхны бүх цагийн хамгийн сайн наймаа
Видео
Бидний сүлд дуу
Видео
Моуриньод Мессигийн үнэр таалагдсангүй [видео]
ТҮҮХ
Ц.Ф Барселона баг (1957-1978)
Хөлбөмбөг
Каталанчуудын үзэн яддаг 20-н хүн
Хөлбөмбөг
Түүхэн довтлогчид
Хөлбөмбөг
Барсагийн довтлогчид Европдоо тэргүүлэв
Эль класико
Урвагчид
Түүх
Лапортагийн эрин
Түүх
Нуньес ба сэргэлтийн жилүүд (1978-2000)
Өнгөрсөн үеэ санъя
2011 оны онцлох үйл явдлууд
Ла лигт болсон онцлох үйл явдлууд
Торгон агшинаа дурсъя
Клубуудын ДАШТ 2011
Клубуудын ДАШТ-д түрүүлэв
Бүгдийг нь үзэх
Онцлох зургий цомгууд
FIFA Ballon d"Or
Хүмүүнлэгийн ажил
Клубуудынх ДАШТ-ийн цомоо гардав
Японоос ирсэнээс хойш анхны бэлтгэл
Барселона клуб нутагтаа ирлээ
Барселона клубыг хөгжөөн дэмжигч одууд
фабрегасын хүүхэлдэй
2011 онд хийсэн Барсагийн олон нийтийн ажилууд
Сонингийн гарчигууд
Фабрегасын анх ирж байх үеийн анхны бэлтгэл
Тамирчид
Yokoham-дахь клубуудын ДАШТ-ийн сүүлийн тоглолтын бэлтгэл