Өнгөрсөн шөнө Барсэлона клуб Сэвилья клубтэй ла лигийн ээлжит тойргийн тоглолтоо хийлээ. Тус тоглолтонд манай баг нэг ч хожигдолгүйгээр орсон бөгөөд түүнийгээ хадгалж үлдэхийн тулд талбай дээр гарч ирсэн. Эхнээсээ л сэвилья клуб гай тарих нь тодорхой байв. Өмнөх тоглолтонд Реал Мадрид клубыг булшилж байсан Пиотр Троховски энэ удаад Барсэлонаг булшилахаар шийдсэн бололтой тоглолтын 26 дахь минутанд гоолдож чадсан.