Өнгөрсөн шөнө Монголын цагаар 03:00 цагаас манайхан Барсэлонагийн дэрбиг Испаньол клубтэй хийлээ. Тус тоглолтын өмнө Реал Мадрид Ла лигийн цомоо гардаад байсан тул Барсад тун ач холбогдолгүй тоглолто байлаа. Харин энэхүү тоглолтонд Мэсси гоолоо ахиулж рэкорд тогтоохын тулд хамаг хүчээ гаргаж тоглосон. Хичээл зүтгэл нь ч талаар бололгүй баг нь 4:0-ээр бут ниргэсэн. Тэрээр энэхүү тоглолтонд багийнхаа бүх гоолыг оруулсан байна. Ингэснээр Ла лигийн мэргэн буучдын жагсаалтыг 50 гоолтойгоор тэргүүлж эхэлж байна. Өмнө нь 50 байтугай түүнд дөхсөн тамирчин ч түүхэнд байгаагүй билээ. Тэрээр 50 дахь гоолоо хийгээд зогсохгүй улирлын 72 дахь гоолоо оруулж түүхийн хуудсыг шинээр бичлээ. Тэрээр энэ жил маш олон рэкордыг эвдээд байна. Аваргуудын лигт нэг улиралд хамгийн их гоол буюу 14-н гоолыг оруулсан. Мөн аваргуудын лигийн нэг тоглолтонд хамгийн их гоол оруулсан тамирчин болсон. Тэрээр Германы багийн хаалганд 5-н бөмбөг хийж шившгийг нь тарисан. Ла лигт нэг улиралд 50 гоол хийсэн байж боломгүй амжилтыг үзүүлсэн. Испанид байтугай дэлхийд ийм амжилт тогтоосон хүн байхгүй. Мөн нэг улирлын нийт гоол нь 72 болсноор эвдэгдэшгүй амжилтыг тогтоосон. Нийт тогтоосон рэкордууд нь эвдэгдэшгүй болж байгаа. Ийнхүү тэрээр Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг 4 дөхөө дараалж авах замаа тун дардан болгож орхилоо...