Барселона клубын олон жилийн мөрөөдөл болох Фабрегасын наймаа энэ улиралд ахиад л бүтэлгүйтээд байгаа билээ. Харин энэ улиралд авч чадаагүй өөрийн академийн залууг ирэх жил ахиад авах гэж оролдох бололтой. Энэ талаар Сандро Россел Марка сонинд :
Бид Фабрегасыг авах гэж их оролдож байгаа. Гэвч энэ жил ахиад л бүтэлгүйтэх бололтой. Тэд биднээс 45н саяыг хүсч байгаа. Харин би Цескийн төлөө 35н саяас илүүг өгөхгүй гэдгээ ахин дахин мэдэгдсэн. Дараа жил ч гэсэн ахиад авахаар саналаа тавина. Хэрэв Арсенал бидний 35н саяын саналыг хүлээн авбал энэ наймаа энэ жилдээ шийдэгдэх болно хэмээн ярилцлага өгсөн байна.
Энэ талаар Испанийн сонин хэвлэлээр байн байн шуугиж байгаа ба түүний талаар шийдэгдсэн албан ёсны мэдээ цацагдахгүй хэвээр л байна. Ямартай ч энэ жилдээ түүнийг авч чадахгүй бол дараа жил ахиад оролдлого хийх юм байна.
Фабрегасын дуусашгүй савангийн дуурь үргэлжилсээр л...