FC Barcelona

Монголын хөлбөмбөг хөгжиж байна гэж үү?

Нийтэлсэн: Зочин

2024-11-29 04:36

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Эхлээд бүх зүйлийг сайн тунгааж бодох хэрэгтэй. Энэ бодит зүйл үү? Эсвэл хуурмаг зүйл үү?гэдгийг ялгаж бодитоор хар. Бодитоор харна гэдэг маш давуу тал. Сүүлийн үед монголын хөлбөмбөгийн ирээдүйн төлөө олон сайн тэмцээн зохиогдож буйн нэг жишээ бол яахын аргагүй Дуулиан тэмцээн юм. Би ч өөрөө энэ тэмцээнд жил болгон оролцдог болохоор сайн мэднэ. Бид багаараа тоглолтоо хүлээн суухдаа бусад багуудынхаа тоглолтыг үзнэ. За тэгээд үзэж байхад багийн лидер тоглогчид нөгөө л гайхалтай хууралтуудаа хийнэ. Хүүхдүүд хараад л сайн юмаа гэж уулга алдана. Хийж чаддаггүй хүүхдүүд нь энэ хүүхэд шиг унаж татаж сурах юм сан, тэрэх шиг дарж эргэж сурах юм сан гэж хүсэж тэрнийгээ бэлдэнэ. Томчууд хүртэл түүнийг нь хараад энэ ирээдүйд од болно монголын хөлбөмбөг хөгжиж байна гэж ярьцгаана. Гэвч энэ бол тамирчны нэмэлт техник. Нэмэлт техник чухал ч үндсэн техник хамгийн чухал. Үндсэн техникгүй бол хувилбартай тоглоно гэж санахын ч хэрэггүй гэж үг бий. Манайд хувилбар байдаггүй, байсан ч тэрийг хэрэгжүүлж чадах техник хүрэхгүй нь үнэн.Бас тэгээд нөгөө нэмэлт техникийг хийж байгаа хүүхдүүдийг харсан бусад нь дууриаж юун үндсэн техник мантай нэмэлтээ л бэлдэнэ. Энэ бол эрүүл бус хөгжил юм.
   Манайд техник байхгүй учраас гадны багуудын чансаанд хүрч чадахгүй байгаа. Үнэнийг хэлэхэд манайд Хятадын шигшээн сэлгээнд хүрэх тамирчин ч бараг байхгүй. Энхжаргал Лхүмбэнгарав Гарьдмагнай 3 дөхөж очиж болно. Яагаад Мөрөн алга байна гэж гайхаж магад. Гэвч түүний сүүлийн үед үзүүлж буй тоглолт нь үл ялиг орон гаран. Тэгээд ч ахиад л бид түүний нэмэлт техникд нь хууртаж байгаа хэрэг. Бид Хятадын шигшээн сэлгээнд ч хүрч чадахгүй байж тэднийг байнга муулж хөлбөмбөгт муу гэж шивэр авир хийнэ. Тэд ядахдаа л азийн аваргад орж чадна.
  Харин тэдний зэрэгт хүрснийхээ дараа бид тэднийг муулж болно.
Тэгээд энэ бүх шалтгаана болж ОХУ-ын Эрхүү (Иркутск) хотод нөхөрсөг тоглолт хийж эхний тоглолтоо Радиан Байкал багтай тоглож 8-1-ээр, дараа нь Эрхүү хотын өсвөрийн багтай тоглож 2-1-ээр тус тус хожигдож гурва дахь тоглолтоо ЦС ФП ВВС-тэй тоглож 1-1-ээр тэнцсэн байна. Сүүлийн тоглолтоо Эрхүү хотын аварга Сервико багтай хийж 3-1-ээр хожигдсон байна. Оросын тавин том хотод багтдаггүй дээр нь чансаагаараа гуравт ордог Зүүн бүсийн (том газар нутагтай учраас бүсүүдэд хуваагдан тоглодог бөгөөд Зүүн бүст Сибир орчмын клубууд тоглодог) багт ингэж олон тоогоор хожигдоно гэж хэн ч бодоогүй биз. Бид ч тэр, Оросууд ч тэр. Учир нь Монголын хөлбөмбөгийн хөгжил яг ямар шатанд явж байгааг бид өөрсдөө мэдэхгүй байхад Оросууд мэдэхгүй байх нь аргагүй. Одоо Оросууд ойлгосон харин бид хаана яваагаа олж харж чадаж байна уу? Чадахгүй л байна. Саяхан гаргасан дэлхий нчансаанд бид 163д жагссан байсан. Үүнийг бид маш том амжилт гэж бахархаж байсан. Энэ хэдий бахархмаар хэрэг боловч үнэндээ хөгжсөн юм алга. Нэмээд хэлэхэд бидний хуьвд том ч бусад улсын хуьвд тийм ч бахархмаар зүйл биш юмаа.
Бидний бас нэгэн маш том дутагдал бол байрлал. Тоглогчдыг хэзээ ч нэг байрлал дээр нь бэлтгэдэггүй. Хамгаалагч нь зарим үед довтлогч болсон явж байх нь хэвийн үзэгдэл. Пуел хамгаалагч гэдгийг бид сайн мэднэ. Гэтэл тэр үе үе довтлогч хийвэл утгагүй харагдана биз дээ. Монголд бол хамаагүй бололтой. Гадаадад хамгаалагч хийж байгаа хүүхэд хамгаалагчаараа л бэлтгэгддэг .Монгол харин хамаа намаагүй цуг бэлтгэнэ. Хаалгачийн бэлтгэл л тусдаа. Бид энийгээ засч чадвал 163ийг 63 болгож болох л юм.
За тэгээд энэ байр ахисныг монголын хөлбөмбөг хөгжиж байна гэх үү? үгүй л юм шиг санагдана. Зүгээр л бид сүүлийн үед олон хожил авсантай холбоотой юм шиг. Монголын хөлбөмбөг хөгжиж байна уу?

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.