Ярилцлага
Нийтэлсэн: Зочин
2024-11-28 23:53
Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт
Барсад хайртай хүн бүрт зориулав
Английн "Премьер Лиг"-ийн "Арсеналь” багийн хагас хамгаалагч Цеск Фабригасын удаан хугацаанд яригдсан солилцоо бодит байдал дээр биеллээ олж, тэрбээр Испанийн аварга "Барселона” багт ирээд байгаа билээ. Гэхдээ түүний энэхүү шийдвэрт "Арсеналь”-ийн хөгжөөн дэмжигчид тун дургүй байгааг хэлэх нь зүйтэй. Хэдий тийм ч Цеск Фарбигас өөрөө Испанийг зорих хүсэлтэй байгаагаа өнгөрсөн жилээс илэрхийлсээр байсан тул яах ч аргагүй юм. Ингээд та бүхэнд Испанийг зорьсныхоо дараахан «Барселона» клубийн албан ёсны вэб сайтад өгсөн Цеск Фабригасын ярилцлагыг хүргэе.
-Юуны өмнө дэлхийн шилдэг багуудын нэг "Барселона”-д ирсэнд баяр хүргэе. Сэтгэгдэл ямар байна?
-Маш их баяртай байна. Яагаад гэвэл "Барселона” бол миний төрөлх хот төдийгүй төрөлх клуб. Энд эргэж ирсэн нь сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Би өнгөрсөн жилээс хойш үүнийг хүссэн ч санаснаар болохгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
-"Барселона”-гийн хөгжөөн дэмжигчид таныг хэр хүлээн авав?
-Би энэ багийн академид суралцаж байгаад 16 настайдаа эх орноо орхиж "Арсеналь”-ийн бүрэлдэхүүнд очсон. Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Харин одоо хуучин багтаа эргээд ирсэн маань зүүд шиг л санагдаж байна. Төрөлх клубээ үнэхээр их санаснаа мэдэрлээ. Хөгжөөн дэмжигчид намайг үнэхээр халуун дотноор хүлээн авсан. Ийм сайхан уур амьсгалтайгаар намайг угтсан хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа.
-"Барселона”-гийн удирдлага таныг эгнээндээ нэгтгэх гэж их хүчин чармайлт гаргасан. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Энэ бол дэлхийн шилдэг багуудын нэг. Харин тэр шилдэг багийн удирдлага намайг эгнээндээ нэгтгэх гэж ийм удаан хөөцөлдсөн нь гайхалтай. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. "Барселона” клубийн ерөнхийлөгч Сандро, Россел, дасгалжуулагч Хосеф Гуардиола гээд намайг эргэн ирэхэд тусалсан бүх хүмүүст талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Тэд бүгд надад хүндэтгэлтэй хандсаар өнөөдрийг хүрсэн.
-Та "Арсеналь”-д байхдаа эзэмшиж байсан дөрөв дугаарын өмсгөлөө өмсөхөөр болсон. Энэ дугаарыг манай багийн залуу тамирчин эзэмшиж байсан тул дасгалжуулагч Хосеф Гуардиола танд өөр дугаар өгнө гэж бодож байсан уу?
-Тийм ээ. Анх би тэгж бодож байсан. Гэтэл дасгалжуулагч Хосеф Гуардиола болон дөрөв дугаарын өмсгөлийн эзэн Тиаго Алкантара нар надад хүндэтгэл үзүүлэн, хуучин дугаарыг минь өгөхөөр болсон. Дасгалжуулагчид, тамирчид гээд энэ клубтэй холбоотой бүх хүн намайг хүндэлж харьцаж байгаа нь гайхалтай.
-Та "Барселона”-д ямар амжилт гаргахыг хүсч байна?
-Мэдээж хэрэг би нэр хүндтэй цомуудыг авахыг хүсч байна. Ингэх нь амаргүй гэдгийг мэдэж байгаа ч би сорилтод бэлэн. Миний амьдралын хамгийн том сорилт ирээд байгааг би мэдэрч байна. "Барселона” бол шилдэг баг гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ ямар ч шилдэг баг ялагдал хүлээдэг нь спортын хууль. Харин би багаа ялагдуулахгүйн төлөө тоглоно. Би "Барселона" болон Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч, багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулахыг хүсч байна.
-Багийнхаа тамирчдын талаар ямар бодолтой байгаа вэ?
-Тэд бүгд шилдэг. Тиймээс би бэлтгэлээ сайн хийж, өндөр түвшний тоглолт үзүүлэх ёстой. Лионель Месси, Давид Вилла, Хавиер Хернандез, Андриес Иньеста зэрэг шилдгүүдтэй хамт тоглоно гэдэг үнэхээр нэр хүндийн хэрэг. Тэдэнтэй хамт тоглох миний мөрөөдөл биелсэнд баяртай байна. "Барселона” багийнхан миний мөрөөдлийг биелүүллээ.
-Ярианы сэдвээ өөрчилж, таны хуучин баг болох "Арсеналь”-ийн талаар ярилцъя. "Арсеналь”-ийн ирээдүйн талаар юу гэж бодож байна?
-"Арсеналь” бол залуу авьяаслаг тамирчид олонтой сайн баг. Тэд энэ зун хэд хэдэн залуу тамирчныг багтаа авч ирсэн нь оновчтой санаа гэж бодож байна. "Арсеналь” ирээдүйд амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаа.
-Тэгвэл "Арсеналь”-ийн ерөнхий дасгалжуулагч Арсень Венгер та хоёр ойрын үед таарамжгүй байсан гэж үнэн үү?
-Үгүй дээ. Бидний хооронд ямар нэг асуудал үүсээгүй. Энэ бол худал. Дасгалжуулагч Арсень Венгер бол миний хувьд маш хүндтэй хүн. Тэр миний хоёр дахь аав шиг л байдаг. Тиймээс бид таарамжгүй байх үндэсгүй. Би "Барселона”-д ирэхийг хүссэн нь бид хоёрын харилцааг муутгаагүй. Тэр надад хөлбөмбөгийн ертөнцийн талаар бүх зүйлийг зааж өгсөн. "Барселона”-гийн гарааны тамирчин болсондоо би түүнд талархах ёстой. Дасгалжуулагч Арсень Венгерийн хийсэн бүх зүйлд баярлаж байна.
-"Ла лиг”-ийн гол өрсөлдөгч болох "Реал Мадрид”-ын талаар ямар бодолтой байна?
-"Реал Мадрид” энэ жил маш сайн формтой байгаа. Тиймээс тэднийг хожиход хэцүү байх нь тодорхой. Гэхдээ би бэрхшээлээс айхгүй байна. Яагаад гэвэл би энд ирэхээсээ өмнө олон сорилттой тулгарахаа мэдэж байсан.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Цеск Фабригас: Би бэрхшээлээс айхгүй байна. Яагаад гэвэл энд ирэхээсээ өмнө олон сорилттой тулгарахаа мэдэж байсан

Солилцоо наймаа
Фото мэдээ
Видео
FOOTBALL
FOOTBALL
FOOTBALL
FOOTBALL
© Сайтыг хөгжүүлсэн Friends team Э.Ганбаатар, 2012
Барселона клубын Монгол дахь албан ёсны сайт