FC Barcelona

Шави Эрнандес: Реал-ынхан бүдүүлэг тоглохыг л хүссэн

Нийтэлсэн: Зочин

2025-07-19 19:07

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Чави Эрнандес:

Испанийн Супер цомд аваргалсныхаа дараа "Барселона”-гийн хагас хамгаалагч, гол түлхүүр тоглогч Чави Эрнандес хэвлэлийнхэнд бичил ярилцлага өгчээ. Тэрээр ярилцлагадаа "Реал”-ынхныг шүүмжилсэн байна.

"Өрсөлдөгч "Реал”-ынхан агуу багийнхаа нэр хүндэд тохирохоор тоглоогүй. Тэд юун түрүүнд бүдүүлэг тоглож, манайхны хөлийг олж өшиглөхийг хичээсэн. Мөн тэд алдаанаас асуудал үүсгэхийг эрмэлзсэн. Ялангуяа Пепе, Марсело хоёр энэ тал дээр онцгой байлаа. Тэд Фабрегасын эсрэг маш бүдүүлэг, ширүүн тоглосон. Гэмтэл ч учруулж болохоор байлаа шүү дээ. Гэхдээ шударга үнэн ялсан нь сайн хэрэг. "Реал”-ыг хожсон нь намайг баярлуулж байна. Би энэ тоглолтод тийм ч сайн бэлтгэлдээ ороогү хэрнээ хожиж чадлаа” гэж Чави Эрнандес ярьжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.