FC Barcelona

Шавигийн энгийн бус ярилцлага: Бүрэн хэмжээний ярилцлага

Нийтэлсэн: Зочин

2024-11-28 23:44

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Чави Эрнандес: Хөлбөмбөгт дурлагчдын 4 хувь нь л түүнийг жинхэнэ утгаар нь ойлгодог
Чави Эрнандес: Хөлбөмбөгт дурлагчдын 4 хувь нь л түүнийг жинхэнэ утгаар нь ойлгодог

Каталоны "Барселона”-гийн хагас хамгаалагч Чави Эрнандес Испанийн Супер цомын өмнөхөн энэ ярилцлагыг өгчээ. Гэхдээ сэтгүүлч түүнтэй энгийн бус байдлаар ярилцахыг санал болгосон байна. Тиймээс тэдний яриа энгийн бус болж чаджээ.

-          Чавитай ярьж суухдаа болгоомжтой байхгүй бол ийш тийшээ дамжуулалт өгөөд эхэлж магадгүй. Тэр талбайд гарах тоолондоо л Испанийн хөлбөмбөгийн түүхэн дэх агуу тоглогч гэдгээ нотолдог шүү дээ...

-          За битгий цаасан малгай өмсгөөд бай л даа. Би чамд дамжуулалт өгдөггүй шүү дээ. Одоо Испанид хүссэн бүх ялалтаа байгуулсан нэгэн үеийнхэн байна. Ганцхан би биш. Пуйоль, Касильяс, Вилья, Педро, Бускетс, Пике гээд... 170 см хүрэхтэй үгүйтэй Иньеста, Месси бид нар шиг тоглогчийг дэлхий даяараа шимтэн харж байна. Урд нь ийм хүмүүсийг хөлбөмбөгчид гэж бараг үздэггүй байж. Харин одоо бүр харь гаригийнхан гэх болсон.

-          Ла Машийн хаалгыг барьсанд их харамссан уу?

-          Тийм ээ, бага зэрэг харамссан. Энэ бол зөвхөн хөлбөмбөгийн сургууль биш амьдралын сургууль байсан юм. Тэнд бид нэг нэгнээ хүндэлж, биеэ зөв авч явж сурсан.

-          Гэхдээ тэнд бас болохгүй явдал гарч л байсан биз дээ?

-          Би тийм болохгүй явдлын золиос болж байгаагүй ээ. Учир нь манай эцэг намайг тэнд хонуулдаггүй, орой бүр авдаг байсан. Тэнд шөнө элдэв юм болдог байсан юм уу!

-          Харь гаригийн хүн шиг харагдахын тулд яах ёстой вэ?

-          Мэдэхгүй, би ингээд л явж байдаг шүү дээ. Үсчинд очихоор их муу үстэй л гэдэг. Одоо бараг ургахгүй гэж хэлдэг. Ер нь сайн юм бага байна шүү.

-          Аан, тэгээд л чамайг Пелопо /пелопо гэж эрэгтэй хүний биеийн тодорхой хэсэгт байдаг үсийг хэлдэг. Р.Гэгээ / гэж хочилдог юм уу?

-          Ха-ха-ха. Бүр хар багаасаа "Барса”-д тоглож эхлэхэд л миний найз Мигель Анхель надад энэ хочийг өгсөн юм. Хэдийгээр тэнэг ч гэсэн хөгжилтэй л хоч байсан. Одоо хүртэл хэрэглэж л байгаа, хүмүүс. Хоч минь надад таалагддаг юм шүү.

-          Өөртөө ямар шивээс хийлгэх байсан бэ?

-          Мэдэхгүй юм аа, би чинь их хувирамтгай хүн. Өнөөдөр теннис, маргааш театр, нөгөөдөр кино гээд л явчихна... Гэр бүл юм уу найз нөхөдтэйгээ холбоотой зүйлийг шивүүлдэг юм уу.

-          Эхийн хайр ч юм уу...

-          Үгүй ээ үгүй. Арай тодорхой зүйл шивүүлсэн нь дээр.

-          Яаж ийм энгийн болгож өөрийгөө бэлтгэдэг байна аа?

-          Энгийн байна гэж юуг хэлдэг юм бэ? Манай үеэл ах биеийнхээ 80 хувьд шивээстэй. Тэгсэн хэрнээ амьдрал дээр надаас ч энгийн.

-          Анх 4 мянган песетийн цалингаас эхэлсэн гэж байгаа биз...

-          Би "Барса”-д 11 настайдаа ирсэн. Биднийг жагсааж авчраад зэрэг цалин өгдөг байлаа. Би дөрвөн саяас илүүг олох гэж илүү харж байгаагүй.

-          Одоо тэгээд тэр мөнгөө хэрхэн зарцуулах учраа олсон уу?

-          Ололгүй яахав. Ха-ха-ха-ха. Тийм ээ, олсон.

-          Хөрөнгө оруулалт хийх үү?

-          Испанийн эдийн засаг их хямарчихлаа шүү дээ. Хүмүүс энгийн орон сууц л авахыг хүсдэг болж.

-          Өөрөө Лапортагийн / "Барселона”-гийн ерөнхийлөгч асан Лапорта. Одоо мөнгө шамшигдуулсан хэргээр шүүгдэж байгаа. Р.Гэгээ/ тухай юу мэдэх вэ?

-          Энэ их өөрийн гэсэн үзэлтэй хачин эр л дээ. Гэхдээ түүнд үнэлэх нэг юм байдаг. Тэр их эрэлхэг шүү. Хэзээ ч энэ зангаа тавихгүй.

-          Өөрийг чинь хөлбөмбөгийн мэс засалч гэж хэлж болох уу?

-          Тийм ээ, би хөлбөмбөг болон түүнтэй холбоотой зүйлсийг судалж, шинжлэх дуртай. Бүх дэлхий даяараа л хөлбөмбөгт дуртай. Гэвч 4 хувь нь л үнэхээр хөлбөмбөг гэж юу болохыг мэддэг.

-          Өнөөдөр дахиад нэг эль-класико болох нь дээ...

-          Хүмүүст, хэвлэлийнхэнд класико таалагддаг. Мөн түүхэн улстөрийн болон спортын тэмцэл нь энэ өрсөлдөөнийг содон болгодог.

-          Хэрвээ Гвардиола Ферран Адриа /Испанийн алдартай "Эль Булли” рестораны тогооч. Р.Гэгээ / юм бол. Моуриньо хэн бэ?

-          Гал тогоо. Гвардиола түүхэнд мөрөө үлдээнэ, харин Моуриньо цом цуглуулна.

-          Хамгийн сүүлд хэзээ чамд уйтгартай байсан бэ?

-          Коста Браве дэх гэртээ хэдхэн хоногийн өмнө ганцаараа байхад. Хийх ч юм олдоогүй.

-          Ийш тийш явж, наргиж цэнгэж болоогүй юм уу?

-          Би ганцаардаад байгаа шүү дээ. Ха-ха-ха. Өөрийн чинь юу асуугаад байгааг мэдэж байна л даа. Би Ибицү рүү олон явдаг. Гэхдээ тэнд бусад бүх хүн наргиж байхад очдоггүй.

-          Их сургуульд сураагүйдээ харамсдаг уу?

-          Тийм шүү. Өглөө оройгүй бэлтгэл хийх ёстой болохоор 16 настайдаа сургуулиа хаясан. Би газар зүйд их дуртай. Одоо дэлхийн газрын зураг хараад л суудаг юм.

-          Одоо өөрөө илүү их эрх чөлөөтэй болсон уу?

-          Тийм ээ, англи хэл үзэж эхэлсэн. Дугуйчид, теннисчид гээд бүгдээрээ л хэвлэлийн хурал дээр ямар хэлээр ярьдгийг мэднэ биз дээ. Тэгээд л би хэлний багш авсан.

-          Хаанахын багш вэ?

-          Барселонын хүн.

-          Өө...

-          Үгүй ээ, тэр их мундаг хүн. Испаниас гадна өөр олон улсад олон жил болсон хүн.

-          2010 оны дэлхийн аваргын шигшээ тоглолтыг хэдэн удаа үзсэн бэ?

-          Нэг удаа хагас л үзсэн. Саяхан нэг үзэх гэсэн залхуу хүрээд больсон. Шигшээд сайхан тоглолт гаргаагүй шүү дээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.