FC Barcelona

Ла лиг эхлэхэд бэлэн!!!

Нийтэлсэн: Зочин

2024-11-29 06:43

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Испанийн хөлбөмбөгийн лигийн шинэ улирлын тоглолтууд энэ бямба гаригт эхлэхээр болжээ. Тоглогчид болон лигийн удирдлага тохиролцоонд хүрч чадахгүй байсны улмаас тус улсын хөлбөмбөгийн дээд хоёр төвшний эхний тойргийн тоглолтууд цуцлагдсан билээ. Испанийн хөлбөмбөгийн тоглогчдын холбоо уг ажил хаялтыг зарласан бөгөөд хүсч байсан 200 гаруй тоглогчийн 50 сая еврог эргүүлэн төлүүлсний дараа ажил хаялтаа зогсоосноо албан ёсоор зарласан байна.

Өчигдөр хоёр тал уулзаж тохиролцохгүй байгаа асуудлаар санал нэгдсэнээр дээд төвшний хоёр лигийн тоглолтыг эхлүүлэх болжээ.

Испанийн хөлбөмбөгийн тоглогчдын холбооны санаачилсан ажил хаялтыг "Барселона”, "Реал Мадрид”-ын ахлагч нараар тэргүүлүүлсэн тоглогчид дэмжин ажиллаж байсан ч дэлхийн аварга гэсэн тодотголтой Испанийн шигшээ багийн нэр хүндийг унагаж, хөгжөөн дэмжигчдээ бухимдуулахад хүргэсэн. Гэхдээ ажил хаялт тоглогч худалдаж авахад хэтийдсэн их хөрөнгө зарцуулдаг багуудыг хянаж өрсөлдөөнийг жигд болгох эхний алхам болсон нь сайшаалтай.

"Испанийн хөлбөмбөгийн лиг болон Хөлбөмбөгийн тоглогчдын холбоод хамтран санал зөрөлдөөнөө арилган, ажил хаялтыг зогсоож чадлаа. Ямар нэг найдвартай бус байдалд орж дэмжиж байсан 42 багийнханд баярлалаа. Тэд ажилдаа үргэлжлүүлэн орох боломжтой боллоо. Бид асуудлыг амьдралд хэрхэн шийдэж болохыг суралцаж авсан гэж бодож байна” гэж лигийн ерөнхийлөгч Хосе Луйз Астиазаран хэлсэн байна.

Ла лигийн 20 баг өнгөрсөн оны зургадугаар сарыг дуусахад нийт 100 орчим сая еврогийн алдагдалтай ажилласан нь том сургамж болж байсан. Тиймээс тоглогчид цалингүй хоцрох байдалд хүрсэн юм. Гэхдээ тоглогч нар өөрсдийн оролцсон ажил хаялтын нөлөөгөөр цалингаа эргүүлэн авсан аж. Харин тоглолтын төсөв шийдэгдээгүй асуудал хэвээр үлдлээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.