FC Barcelona

Иньестагийн бэртэл хүнд бэртэл үү?

Нийтэлсэн: Зочин

2024-11-29 05:34

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Манай багийн гол ноён нуруу болох хагас хамгаалагч Андрес Иньеста Аваргуудын лигийн хэсгийн эхний тоглолтод Италийн "Милан” эсрэг тоглохдоо хөлдөө бэртэл авч, нэгдүгээр үед Фабрегасаар солигдсон юм. Каталоны эмч нар Иньестагийн бэртлийг үзээд нэг сарын хугацаанд талбайд гарах боломжгүй гэж үзжээ. Үүнийг Гуардиола харамсалтай зүйл гэж бодож байгаа ч тийм ч муу зүйл биш гэж мэдэгдээд байгаа юм. Энэ хугацаанд Фабрегаст маш том боломж олдож байна. Түүнийг Иньестаг сайн орлоно гэдэгт итгэж байна. Харин энэ хооронд Иньеста маань сайн эмчлүүлээд багтаа эргэн ирээсэй гэж хүсч байна хэмээжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.