FC Barcelona

Пато: Барселонагийн хамгаалалтын алдааг л ашигласан

Нийтэлсэн: Зочин

2024-11-29 01:44

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

 Италийн "Милан”-ы довтлогч Алешандро Пато Аваргуудын лигийн хэсгийн эхний тоглолтод Испанийн "Барселона”-гийн хаалганд тоглолтын эхний минутад оруулсан гоолынхоо тухай ярьжээ.

"Би "Барселона”-гийн хамгаалалтын эмх замбараагүй байдлыг олж хараад, алдааг нь ашиглахаар зүтгэсэн юм. Их хүнд тоглолт боллоо. Бид үүнээс илүүгээр бөмбөг эзэмших ёстой басйан. "Барселона” их хүчтэй баг. Тиймээс тоглолтын дүнд сэтгэл хангалуун байна. Тьяго Сильва тоглолтын төгсгөлд гоол оруулж, бидэнд тэнцээ авчирсан нь шударга явдал болсон” гэж Пато хэлжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.