FC Barcelona

Гуардиола гонсгор байна

Нийтэлсэн: Зочин

2025-07-18 03:40

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Испанийн "Барселона”-гийн дасгалжуулагч Пеп Гвардиола Аваргуудын лигийн хэсгийн эхний тоглолтод Италийн "Милан”-тай тэнцсэндээ сэтгэл тун гонсгор байна.

"Бид хожих ёстой тоглолт дээрээ хожиж чадсангүй. Тоглолтын эхлэл, төгсгөл хоёр дээр гоол алдана гэдэг маш муу. Уг нь бид хожихын тулд бүхнийг хийсэн. Бид тоглолтын турш санаачлагыг гартаа авч, талбай дээр хамаагүй илүү байсан. Гурав дахь гоолыг л хийж чадсангүй. Өрсөлдөгч багийнхан бүгдээрээ хамгаалалтандаа анхаараад байхад довтлох амаргүй. Тэд манай хаалганд хоёр л удаа аюул тарьсан нь гоол болчихлоо” гэж Гвардиола хэлжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.