FC Barcelona

Гуардиола: “БИД ДАВУУ ТАЛТАЙ БАЙНА”

Нийтэлсэн: Зочин

2024-11-29 01:31

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

CSPORTS.MN дээр тавигдсан Гуардиолагийн ярилцлагыг хүргэж байна.

 

 

Гуардиола, Барселона клуб Клубүүдийн ДАШТ-ний эхний тоглолтоо маргааш хийх гэж байна. Та бүхэн энэ тэмцээнд ямар зорилготой оролцож байна вэ?

Бидний зорилго гэвэл мэдээж энэ тэмцээнд түрүүлэх. Энэ тал дээр ямар ч эргэлзээгүй. Энэхүү тэмцээн ямар чухал вэ гэдгийг би болоод манай тоглогчид харуулна. Бид өрсөлдөгчидөөсөө суралцах хэрэгтэй, хагас шигшээд сайн тоглоод, цаашид бид дэлхийн аваргууд гэдгээ дахин нэг батлана.

 

Энэ тэмцээн та нар Реал Мадридтай тоглоод удаагүй байхад эхэллээ, үүнд цаг хугацааны хувьд ч гэсэн та нарт ямар нэгэн хүндрэл байна уу?

Шудрагаар хэлэхэд, бид тоглогчидоо мэдээжийн онооны төлөө бэлддэггүй. Бид тоглолт бүрт хийж чадах бүхий л зүйлээ хийдэг. Бидэн шиг хатуужилтай багийн хувьд улирлын өмнөх тоглолт шиг тоглолтуудыг гаргадаггүй. Энэ нь бидний амжилтанд нөлөөлнө. Гэхдээ би давтан хэлье, бид тоглолт бүрт амжилт олохын төлөө тоглодог.

 

Япон хүртэл 13 цаг ниссэн, энд цагийн зөрүү маш ихтэй, эндхийн цаг уур болон цагийн зөрүүнд нь дасаж байна уу?

Энэ бол тэвчээр. Энэ бол миний тоглогч байхдаа хураасан туршлагуудын минь нэг, мэдээж цагийн зөрүүтэй газар байх хэцүү. 2 жилийн өмнө Абу Дабид очиход тэр газар Испаниас ердөө 2 цагийн л зайтай байсан. Харин эндхийн зөрүү нь үнэхээр их юм. Онолын хувьд бид энд ирнэ, тэгээд дахиад явна, хамгийн азгүй нь бидний учраанууд маш шахуу хуваарьтай таарсан, гэхдээ бид чадах бүхнээ л хийнэ. Гэхдээ намайг гомдоллож байна гэж битгий бодоорой, энэ бол давуу тал, бид энэ тэмцээнд түрүүлэх боломжтой байгаадаа баяртай байгаа.

 

Барса хагас шигшээд хүчтэй багуудын нэг Ал-Садд клубтэй тоглоно. Тэдний эсрэг ямархуу байдалтай тоглох гэж байна?

Үнэхээр их хичээж, мөн өрсөлдөгчийнхөө талаар бүх зүйлийг нь судлаж, тэдний тоглолтыг нь үзэж, тэдний эсрэг яаж тогловол бид хожих талаар тунгаан бодно. Тоглох гэж буй багийнхаа тухай нэгд нэгэнгүй мэдэх нь миний үүрэг.

 

Та урьд өмнө нь Японд ирж байсан уу? Хэрэв тийм бол энэ орны болоод энэ орны хүмүүсийн талаар яриач?

Тоёота цомын тэмцээний үеэр би энд ирж байсан. Тэр үед энэ орны талаар хангалттай мэдэх хугацаа байгаагүй. Энэ орон бол үнэхээр содон соёл иргэншилтэй улс, би энэ бүхний талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа. Бид Йокохамад нэг өдөр тухлана, тэр өдөр хоол идэж, нутгийн хүмүүстэй уулзана.

 

Японд энэ оны эхээр маш хүчтэй цунами болсон. Одоог хүртэл үүний гамшиг нь үгүй болоогүй л байгаа. Таньд Японы ард түмэнд хэлэх үг байна уу?

Тиймээ, би энэ мэдээг сонсоод их цочирдсон. Би Япон шиг ийм хүчтэй улс дахин хөл дээрээ зогсоно гэдэгт итгэлтэй байна. Бид Японы ард түмэн, болоод соёлыг нь судлаад маш их гайхширсан. Бүгд хамт байж чадвал, нөхцөл байдал эргээд хэвэндээ орно.

 Эх сурвалж csports.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.