FC Barcelona

Гуардиола: Энэ тулаан мөрөөдлийн тулаан

Нийтэлсэн: Зочин

2025-07-18 10:55

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

PHOTO: MIGUEL RUIZ - FCB


Өнөө орой 18:30-аас Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт болох Барселона болон Сантосын тоглолт болно. Сантос клуб Кашима Рейсор клубыг хожиж гарч ирсэн бол Барсачууд Катарын Аль Садыыг буулгаж авснаар финалд үлдээд байгаа билээ. Харин энэ тоглолтын талаар Барселона клубын ерөнхий дасгалжуулагч Хосеп Гуардиола ярилцлага өгчээ. 
 - Сантос тоглолт болгон дээр л хүчтэй байдаг. Мөн тэд асар өндөр техниктэй. Бид Нэймарын гайхалтай бөмбөг эзэмшилтийг зогсоох хэрэгтэй. Би үнэндээ түүнээс бага зэрэг эмээж байна. 
 Мөн тэрээр багийн бүрэлдэхүүүний тухай ярисан байна.
 - Вилья энэ тоглолтонд оролцоогүй нь үнэхээр харамсалтай. Бид өнөөдрийн бэлтгэлээ сайн хийгээд маргааш финалд амжилттай тоглоно гэж бодож байна. Бидний зарим тоглогч бэртлийн улмаас оролцохгүй. Харин үлдсэн хэсэг нь амрах хэрэгтэй байгаа.

Мөн тэрээр ярилцлагаа ийнхүү дуусгажээ.
 - Бид энэ тоглолтыг ахиж хэзээ хийхээ мэдэхгүй байна. Тийм учраас бид ялалт байгуулах ёстой. Бидний хамгаалалт болон довтолгоо энэ тоглолтонд бэлэн. Үнэнийг хэлэхэд энэ тулаан мөрөөдлийн тулаан хэмээжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.